Хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олон Зургийн дугуйланд суралцагчдынхаа зурсан шилдэг 30 зургийг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт сэргээн засах төвд өнөөдөр /2019.03.22/ гардуулав.
Монголын уламжлал ёс заншил, байгаль дэлхий, хүүхдийн инээд хөөр, баяр баяслыг илтгэсэн шилдэг бүтээлийн дээжсийг гардуулж байна гэдгийг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг энэ үеэр онцолсон. Мөн эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилладаг, хүмүүстээ эрүүл мэндийн уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвд дугуйлангийхаа сурагчдын шилдэг бүтээлийн дээжсээс гардуулж байгаадаа туйлын баяртай байна” гэдгээ мөн хэлсэн юм.
Б.ЕСҮХЭЙ
Холбоотой мэдээ