Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ нууц үгийг “ил” хадгалдаг байжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ нууц үгийг “ил” хадгалдаг байжээ

Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ нууц үгийг “ил” хадгалдаг байжээ

Дэлхийн хамгийн том цахим сүлжээнүүдийн нэг болох хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй фэйсбүүк сүлжээ олон зуун сая хэрэглэгчдийнхээ нууц үгийг нууцлалгүй, 20 мянган ажилчдынхаа өмнө ил хадгалдаг байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тус компанийн дотоод сүлжээнд алдаа гарсны улмаас хэрэглэгчдийн мэдээллийг текст хэлбэрээр хадгалахаас өөр сонголт байгаагүй талаар өчигдөр /2019.03.21/ мэдэгдсэн байна.

Фэйсбүүк компанийн мэдээллийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал Педро Канахуати “Хэрэглэгчдийн нууц үгийг ингэж хадгалснаас хойш манай ажилтнууд үүнийг буруугаар ашигласан тохиолдол гараагүй. Эдгээр мэдээлэл дотоод сүлжээнээс гадагш гарах ямар ч боломжгүй. Нууц үгийн мэдээлэл нь текстээр хадгалагдаж байгаа хэрэглэгчдэд бид мэдээллийг нь илгээх болно” хэмээн хэлжээ.

Тус компани 20 мянган ажилтантай. Нууц үгийг дотоод сүлжээндээ ил хадгалснаар компанийн дурын ажилтан хүссэн хэрэглэгчийнхээ хаяг руу нэвтрэн орох боломжтой гэсэн үг юм. Өнгөрсөн оны есдүгээр сард фэйсбүүк сүлжээ олон сая хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан хэрэг гарсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж