Меган Марклтай адилхан болохын тулд 30 мянган доллар зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Меган Марклтай адилхан болохын тулд 30 мянган доллар зарцуулжээ

Меган Марклтай адилхан болохын тулд 30 мянган доллар зарцуулжээ

Меган Маркл дэлхийн мянга мянган эмэгтэйчүүдийг урам зоригоор тэтгэж, сайхан сэтгэл, загварын өндөр мэдрэмжээрээ "өдөөж", үлгэр дууриал болсоор буй юм. Техасын Хьюстонд өмгөөлөгчөөр ажилладаг Ксочайл Грир бүсгүй түүнтэй адилхан харагдахын тулд 30 мянган ам.доллараар гоо сайхны мэс засал хийлгэжээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хагалгаанд орж, эдүгээ мэс заслын үр дүн амьдралыг нь хэрхэн өөрчилсөн талаар бусадтай хуваалцдаг болсон байна. Гурван хүүхдийн эх Грир “Suits”-ээс анх удаа Марклыг харсан цагаас түүнийг шүтэн бишрэх болжээ.

Грир "Түүний зан ааш надад таалагддаг. Тэр хүчтэй эмэгтэй. Би гурав дахь төрөлтөөсөө хойш биеийн гадаад үзэмждээ сэтгэл хангалуун бус явах болсон тул гоо сайхны мэс засал хийлгэж, Мегантай адилхан болохыг хүссэн” хэмээн ярьжээ. Тэрбээр уруул, эрүү, хамрынхаа хэлбэрийг өөрчлүүлж, ботокс ч шахуулсан байна.

Грир гүнж болсон мэт мэдрэмж төрж буй тухай ярьжээ. Тэрбээр “Би толинд өөрийгөө хараад дахин аз жаргалтай нэгэн болсон. Миний хамгийн сайн хувилбар. Өмнө нь би өөртөө үнэхээр итгэлгүй болсон байсан. Одоо би сайхан даашинз өмсч, олон янзын будаг шунх хэрэглэх шаардлагагүй, гайхалтай харагддаг болсон. Мегантай төстэй харагдахгүй байж болох ч бидэнд ижил төстэй зүйл олон бий" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Cosmopolitan, Yahoo 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж