A Cool: Э.Гантулга өөрөө намайг доромжилсон

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

A Cool: Э.Гантулга өөрөө намайг доромжилсон

A Cool: Э.Гантулга өөрөө намайг доромжилсон

Дуучин Б.Анхбаяр буюу A Cool хуримын ёслол дээр хөтлөгч Э.Гантулга буюу Ануушийг зодсон нь олны анхаарлыг татаад байна. Энэ үйлдлийнхээ талаар дуучин A Cool өөрийн фэйсбүүк хуудаснаа тайлбарлахдаа “2018 оны наймдугаар сарын 20 ны өдөр миний хүү А.Гэгээнарангийн төрсөн өдөр болсон. Би оройн 20.30 минутад Шангрила цогцолборын нэг давхарт хуримын арга хэмжээнд оролцох байсан учраас хүүтэйгээ цуг очсон. Хуримыг зохион байгуулагчдад би “Би цагтаа ирсэн учраас дуугаа дуулаад, дараагийн арга хэмжээнд оролцоно” гэдгээ хэлсэн. Гэтэл хөтлөгч Анууш тэрийг ойлголгүйгээр миний хүүгийн хажууд элдвээр доромжилсон. Эцэг хүн хүүгийнхээ хажууд доромжлуулах мэдрэмж ямар байдгийг аав нар маань ойлгох байх” гэсэн юм.

Түүнтэй утсаар холбогдоход “Өнөөдөр сошиалд цацагдаад буй бичлэгийг хэн тараасныг мэдэхгүй байна, 2018 оны үйл явдал. Тухайн өдөр хуримын ёслол дээр дуулах гэтэл намайг зарлахгүй, гаргахгүй байсан. Тэгээд би өөрөө тайзан дээр гарч дуугаа дуулсан. Намайг элдвээр доромжлоод байхаар нь би “гадагшаа гаръя” гэж хэлсэн. Хөтлөгч Э.Гантулга  гараагүй. Тэр өдрөөс хойш өөр газар таарсан ч огт харьцаагүй” гэв.

"UBS" телевизийн хөтлөгч Э.Гантулгын хувьд урлаг соёлын арга хэмжээ болон хуримын ёслолд хөтлөгчөөр уригддаг нэгэн. Тэрбээр өнгөрөгч 2018 онд эхнэрийн хамт "The Voice Of Mongolia" шоунд оролцсон билээ.

buidan deer suuj baiga nohor bid2 yaaag adil bn 😂😂😂

Posted by Даваасүрэн Мандалмаа on Thursday, March 21, 2019

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж