З.Нарантуяа: Засгийн газрын зорилго, үйлдэл хоёр нь таарахгүй байна | News.MN

З.Нарантуяа: Засгийн газрын зорилго, үйлдэл хоёр нь таарахгүй байна

З.Нарантуяа: Засгийн газрын зорилго, үйлдэл хоёр нь таарахгүй байна

“Ардчилал ба оролцоот эдийн засаг”  чуулган өнөөдөр /2019.03.22/ болж байна.   Тус хурлыг Ардчилсан  нам, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон Konrad adenauer stiftung сан хамтран анх удаа зохион байгуулж байгаа юм. Чуулганы оролцогчид “Гадаад хөрөнгө оруулалтын туршлага”, “Олон улсын валютын сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүн, сургамж” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, өнгөрсөн 30 жил явж ирсэн Монголын эдийн засгийг агуулгаар нь ярилцсан юм. Энэ үеэр зарим илтлгэгчдийн байр суурийг сонслоо.

КОМПАНИУД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨС ХҮРТЭХ ШААРДЛАГАТАЙ

Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайханаас Татварын ерөнхий хуулийн маргаантай асуудлын талаар тодрууллаа.

Татварын хуулиуд хэлэлцэгдэж байна. Том аж ахуй нэгжид дарамттай хууль гэх шүүмжлэл дагуулаад байгаа шүү дээ?

-Татварыг бүгд нэг дүрмийн дагуу төлөхийг хүсч байгаа. Бизнесийн зөвлөлд  татвараа төлөхгүй гэсэн нэг ч компани байдаггүй. Зөвхөн компаниудийг өсч  дэвжих боломжийг өгөөч л гэж хүсч байгаа. Өөрөөр хэлбэл,  өөрийнхөө хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн өртгийг багасгах боломжийг татварын бодлогоор дамжуулан хүргэхийг хүсч байгаа юм. Дээрээс нь хөрөнгө оруулалтыг татаж байж том төслүүд хөдөлж,  шинэ барилга байгууламжууд хэрэгжинэ. Түүнээс биш байгаа хэдэн компаниудаасаа улам их татвар авах  гээд шахаад байх юм бол 2019 оны эдийн засгийн өсөлт эргээд унах магадлалтай. Ойлгомжтой нэг дүрэмтэй татварын орчныг хүсч байна.

-Ганцхан аж ахуй нэгж байгууллага гэлтгүй иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах нь  хэр зөв  юм бэ?

-Бид хуримтлалыг дэмжих ёстой. Монголын эдийн засагт шаардлагатай зүйлийн нэг нь яахын аргагүй хуримтлал. Тухайн өрхийн хуримтлалыг дэмжсэн татварын бодлогыг  хэрэгжүүлэх шаардлагатай. Дахиад хэлэхэд компаниуд эдийн засгийн өсөлтөөс хүртэх шаардлагатай. Ингэхийн тулд засгийн газраас шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт төслүүдийн шийдвэрийг гаргаад  хувийн компаниудыг оролцуулаад төсөл хурдан хэрэгжих юм бол эргээд компаниудын өртөг зардлыг багасгах юм.

"НИЙГМИЙН БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО АЛЬ БОЛОХ ТЭГШ БАЙХ НЬ ЧУХАЛ"

Ардчилсан намын Дэд дарга Р.Амаржаргал "Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Ардчилсан намаас санаачлан хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эдгээрийн нэг нь “Ардчилал ба оролцоот эдийн засаг” сэдэвт чуулган юм. Ардчилсан намын Үзэл баримтлалд оролцооны талаар тусгагдсан байдаг. Нийгмийн бүхий л давхаргад иргэдийнхээ оролцоог хангаж байж Ардчилал утга төгөлдөр болно. Тиймээс ч бид чуулганыхаа нэрэнд оролцоо гэдэг үгийг багтаасан юм. 1990-ээд онд бидний эхлүүлж байсан Ардчиллын талаарх ойлголт өнөөдөр өөрчлөгдсөн байна.

Тухайн үед бид чөлөөт сонгууль явуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг эрх чөлөөтэй болгох хэмжээнд л Ардчиллыг ойлгож байлаа шүү дээ. Харин өнөөдөр энэ ойлголт өөрчлөгдсөн байна. Дүр эсгэсэн, хэлбэр төдий Ардчилалтай байх юм уу эсвэл агуулгын талаар ярих юм уу гээд олон асуулт ургаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улам өргөжсөн, гүнзгийрсэн агуулгатай Ардчилал болж хувирчээ. Нийгмийн баялгийн хуваарилалтад иргэдийн оролцоо аль болох тэгш байх нь чухал" гэдгийг онцоллоо.

ХҮМҮҮС ДАРАНГУЙЛЛЫН СИСТЕМИЙГ ЭРГЭЭД САНАГАЛЗАХ АЛДАА ХАРАГДАЖ БАЙНА

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга тэргүүн С.Одонтуяа ардчиллын талаар ярихдаа “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдийг харахаар  хүмүүс ардчиллаас залхсан,  ардчиллын буруу юм  шиг ардчиллын лидерүүдийг буруутгасан  мэдээллүүд явдаг. Анх ардчилсан  хувьсгал бий болоход мэдээж тодорхой шилжилтийн үеийн хүндрэл байсан. Дэлгүүрийн лангуу хоосрон банкнууд дампуураад ирэхээр хүмүүс “Бид буруу замыг сонгосон юм байна. Хуучин цаг үе нь дээр байсан  юм биш үү” гэх   түр зуурын  эргэлзээнд ороод 2000 оны сонгуулиар ардчилсан нам дөрөвхөн суудал  авч байсан.  Гэхдээ бид ардчиллын төлөө тууштай явах  ёстой.  Ер нь харахад ардчилал чөлөөт эдийн  засаг гэж явахдаа нэг зүйлийг орхигдуулсан санагддаг. Тэр нь хэтэрхий их материаллаг зүйл рүү анхаарч хүний хөгжил рүү анхаарч чадаагүйд ардчилал нь өөрөө өнөөдрийг хүртэл бэхжихгүй байгаа юм. Тийм учраас хүмүүс дарангуйллын системийг эргээд санагалзах алдаа харагдаж байна” гэв.

 

 

ЭДИЙН ЗАСАГ 17 ХУВЬ ХҮРЭЭД ӨСЧ БАЙСАН ҮЕД ТӨСВИЙН ЗАРЛАГА МАШ ИХЭЭР ӨССӨН

 

Харин УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа Олон улсын валютын сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярихдаа “2016  оны наймдугаар сард УИХ-ын сонгуулийн дараа үнэмлэхүй олонх болсон МАН  Ардчилсан намын үед хийж байсан бүх бодлогыг үгүйсгэсэн мэдэгдэл  хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Эрх баригчдын зүгээс  Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж эдийн засгийг сэргээхгүй бол эрх барьсан Ардчилсан  нам маш том бодлогын алдаануудыг гаргасан гэх утгатай мессежийг нийгэмд өгсөн. Ингээд Валютын сангийн төлөөлөгч нар наймдугаар сард ирж эдийн засгийн нөхцөл байдал банк санхүүгийн нөхцөл байдал дээр дүгнэлт  хийгээд явсан. 2017 оны тавдугаар сарын 24-нд  валютын сангийн захирлуудын зөвлөлийн  хурлаар хөтөлбөр батлагдсан. Тухайн үед төсвийн алдагдал маш их нэмэгдсэн гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан учраас эдийн засгийг сэргээх  шаардлага тулгарсан.

Гарч байсан эдийн засгийн хүндрэлүүдийн шалтгааныг гадаадын хөрөнгө оруулалт 0 болтлоо огцом буурсан нь үнэн. Эдийн засаг 17 хувь хүрээд өсч байсан үед төсвийн зарлага маш ихээр өссөн. Зарим сард 57-61 хувь хүртэл өссөн зардлуудыг огцом буулгая гэхээр эдийн засаг маш их агшиж  ажилгүйдлийн түвшин 20 гаруй хувиар  нэмэгдэх эрсдэл байсан. Тухайн үеийн Монгол Банк  Засгийн газар огцом агшаахгүйн тулд үнэ тогтворжуулах бодлого хийж байсан юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй эрсдэлүүд байсан. Түүхий эдийн үнийн уналтаас хамгаалах тогтворжилтын сангаа хангалттай хэмжээнд барьж чадахгүй байна.Өнөөдрийн хэмжээнд тогтворжуулалтын сангийн мөнгийг төсвийн алдагдал руугаа оруулаад хаасан байгаа. Бодит байдал зорилт хоёр нь зөрчилдөөд байгаа. Ялангуяа энэ онд төсвийн орлого сайн байхад төсвийн нээлттэй бодлого цаг үеэ олоогүй.

Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 1.3 их наяд  төгрөгийн зээл тусламжийн 270 гаруй тэрбум төгрөг гэхэд зөвхөн орон нутгийн сургууль цэцэрлэгийн ажилд зарцуулагдсан. Төсвийн хөрөнгө оруулалтын 3/1 нь  дан ганц энэ төрлийн зарцуулалт. Үр өгөөжөө өгөхгүй бодит салбараа дэмждэггүй хөрөнгө оруулалтыг хийж байгаа учраас  энэ  Засгийн газрын зорилго, үйлдэл хоёр нь таарахгүй байгаа юм.

Төсвийн орлого тооцоолсноос бага байх эсхүл эдийн засгийн өсөлт тооцоолсноос бага байх нөхцөл байдал гарвал яах вэ гэдэг нөөц бодлогын төлөвлөгөө энэ засгийн газарт байхгүй. Хэдийгээр валютын сангийн хөтөлбөрт нөөц төлөвлөгөөтэй байна гэж тусгагдсан боловч бодит байдал дээр байхгүй. Гадаад өр огцом өссөн.  Харин зээлжих зэрэглэлийн түвшин ахисан. Нэгдсэн төсвийн үзүүлэлтүүдийг тоогоор нь  харвал биелж байгаа боловч бодит байдал дээр өөр байна. Монгол Улсын гадаад өр 3.7 тэрбум ам.доллар засгийн газрын өр дөрвөн их наяд гаруй төгрөг болсон. Гадаад өр буурах биш эсрэгээрээ нэмэгдсэн. Төв банкны үнэт цаасны хэмжээ ч нэмэгдсэн. Засгийн газрын хувьд дотоод өр буурсан гэж  ярьж байгаа. Хэдийгээр дотоод өр буурсан ч гэсэн нөгөө талдаа төв банкны үнэт цаасан дээр очоод өр нь шилжээд байна гэж харж байгаа” гэв.

ЙОХАНН ФУРМАНН: ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ҮР ӨГӨӨЖӨӨС ИРГЭН БҮР ТЭГШ ХҮРТЭХ НЬ ЧУХАЛ

КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Йохонн Фурманн "Монгол Улсын эдийн засгийн бүтэц маш энгийн. Өөрөөр хэлбэл, экспортын 90 гаруй хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна. Гэвч уул уурхайн салбар Монгол Улсын хэмжээнд харьцангуй бага ажлын байрыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, нийт ажлын байрны ердөө дөрвөн хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Эрдэс баялгийн салбарын үр өгөөжөөс Монгол Улсын иргэн бүр тэгш хүртэх нь чухал. Тиймээс ч КАС-ын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь үүнд чиглэдэг. Германы эдийн засаг хувийн хэвшилд тулгуурладаг учраас өрсөлдөөн их. Эдийн засагт төрийн оролцоо харьцангуй бага. Хувийн хэвшил өрсөлдөөний зарчмаараа ажилладаг, энгийн бүтэцтэй" байдаг.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-22 66.181.160.38

Нарантуяа гишүүн маш зөв ярьж байна. Манай Улаанбаатар хотод гэр хороололд нэг жоохон цэцэрлэгийг 1.3 тэрбум төгрөгөөр барьж байна. Энэ мөнгөөр хувь хүмүүс бол лав 10 ийг барьчихна. Бас ашиглалтгүй өчнөөн байшин төрд бий. Хөдөөгийн цэцэрлэг сургуулиуд халаалт нэхсэн баахан хоосон байшингууд. Хувь хүмүүст цэцэрлэг сургууль бариад түрээсээр ашиглуулах хууль гаргачихвал хүүхдүүдээ булуулдаад л авна даа. МАН энэ бүхнийг харахгүй байгаа биш мөнгө унадагт л байгаа байх.

Avatar

Зочин 2019-03-22 202.126.89.160

МАНАНГИЙН АНУУСУУД ДУЙГУЙ СУУЖ БАЙГААД ХУГАЦААТ АЛБАА ХААСАН ЧИНЬ ДЭЭР !!! НЭР , НҮҮРЭЭ БААСТАЙ ХУТГАЛАА ДАА !!! ЭРДЭНЭ , ЭРДЭНЭБАТ ГЭХ МЭТИЙН НОХДУУД ЭХ ОРНОО Ч ХУДАЛДДАГ НОВШУУД !!! УДАХГҮЙ ГАНЦ РУУ Ч ЯВНА БАЙХ !!!

Avatar

Зочин 2019-03-22 172.58.140.173

Mie hulgaichid bavuulj baihdaa taarsan emgen shulmasuud

Avatar

Зочин 2019-03-22 172.58.140.173

Mie hulgaichid bavuulj baihdaa taarsan emgen shulmasuud

Avatar

Зочин 2019-03-22 172.58.140.173

Mie hulgaichid bavuulj baihdaa taarsan emgen shulmasuud

Avatar

Зочин 2019-03-22 172.58.140.173

Mie hulgaichid bavuulj baihdaa taarsan emgen shulmasuud

Avatar

Зочин 2019-03-22 172.58.140.173

Mie hulgaichid bavuulj baihdaa taarsan emgen shulmasuud

Avatar

АНМАН 2019-03-22 202.179.24.68

МИ ОВОГТЫГ МӨӨМӨӨРӨӨ ХАМГААЛАГЧ АН

Avatar

Зочин 2019-03-22 202.131.245.243

Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхгүй гэсэн Төрд тэрсэлсэн тэр порно прокурор хэн бэ?

Avatar

зандалчин а**с намынхны жинхэнэ нүүр царай энэ шүү дээ. 2019-03-22 202.131.245.243

Шадар сайд Ө.Энхтүвшин:- “…Харин яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Үнэхээр эрүүдэн шүүж, хилсээр хүлээлгэсэн бол энэ ноцтой асуудал. Тиймээс энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан"

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-03-22 64.119.16.164

Олон нийт дарангуйллыг хүсээд байгаа юм биш. Ардчиллаас залхаад байгаа ч юм биш.Ерэн оны ардчилсан хувьсгалын үеийн олон нийтийн хүлээлт одоогийн манай амьдрал хоёр зөрчихөөд байгаад хамаг учир байна.Маш цөөхөн хүн баяжаад олонх нь тарчиг амьдарч байгаад хүмүүс бухимдаад байгаа юм. .Ардчилсан хувьсгалын удирдагчдаа одоо нэг эргээд хардаа. Бараг л цөм нэр хүндгүй боллоо.Үүн дээр хуучнаа санагалзагчид, популистууд, янз бүрийн бүлэглэлүүд тоглоод байна.Тэднийг дэмжигчид өссөөр байна даа.

Avatar

Зочин 2019-03-22 66.181.161.53

Энэ хүүхэн юу ярьж байгаагаа мэдэж байгаа болов уу Зигийн хүүхэлдэй биз дээ. Битгий худлаа дүр эсгэсэн чи ч ялгаагүй.идэж ууж ханасангүй юу нүгэл чинь тусах биз ашигтай нэгний бөгсийг долоож явдаг тэнэг аьгай

Avatar

иргэн 2019-03-22 202.179.26.190

АН-ыхан Та нар Худлаа дүр эсгэсэн Ардчилагчид шүү дээ Яг үнэн төрх чинь бол Улс орныхоо төлөө гэхээсээ илүү ирэх Сонгуульд Нэр дэвших л юмаа одооноос хийж байгаа Хумсаа нуусан Муурнууд шүү дээ АН-ынханыг сайн мэднэ ЦЭлбэгдорж Сэрдэнэ Батүүл Эрдэнэбат Баярцогт Сайханбилэг гээд цааш нь тоочоод байвал тэр чигээрээ Гэмт хэрэнгтэнгүүд

Avatar

Зочин 2019-03-22 202.131.245.243

а**с намын ЗГ-ын зорилго бол хулгай луйвар, дээрэм тонуулаар баяжих, үйлдэл нь аллага хядлага, хэлмэгдүүлэлтээр хийсэн хэргээ нуун дарагдуулах явдал байсан нь өнөөдөр ил гарч байна. Танай нам бол зүгээр л харгис феодал Эрдэнэ вангаар толгойлуулсан дээрмийн бүлэглэл. Энэ үгийг би ибш баабар, үүл хоёр хэлсэн юм шүү.

Avatar

Зочин 2019-03-22 109.70.100.19

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

Зочин 2019-03-22 182.160.35.55

АН-хан хумсаа нуусан муурнууд та нарт өндөр албан тушаал, их мөнгө л хэрэгтэй болохоос өөр ч юу хэрэггүй.

Avatar

ЗОЧИН 2019-03-22 202.126.89.160

ӨӨРИЙНХӨӨ АНУУСЫНХАА ЗОРИЛГО , ҮЙЛДЭЛ ХОЁРОО ТААРУУЛСАН ЧИНЬ ДЭЭР БАЙХ ШҮҮ !!! ТААРЧ ӨГӨХГҮЙ ӨӨР ТИЙШЭЭ ОРЧИХООД Л БАЙНА ДАА !!! ХА ХА ХА !!!

Avatar

зочин 2019-03-22 202.9.43.33

Монгол орны хөгжилийн суурь Ардчилсан намын үед л тавигддаг даа … МАНгарууд юуч сэтгэж хийж чадахгүй …Нэр нь хүртэл МАНгар .

Avatar

Зочин 2019-03-22 202.131.245.243

Манайд бусдыг цөлмөх, дээрэмдэх, эрүүдэн шүүх Ардчилал хөгжжээ.

Avatar

зандалчин AHyc намынхны жинхэнэ үнэн нүүр царай нь энэ шүү дээ. 2019-03-22 202.131.245.243

Шадар сайд Ө.Энхтүвшин:- “…Харин яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Үнэхээр эрүүдэн шүүж, хилсээр хүлээлгэсэн бол энэ ноцтой асуудал. Тиймээс энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан"

Avatar

САРАН 2019-03-22 103.9.90.130

ЭНЭ ХЭН БЭ, ЯРЬЖ БАЙГАА ЮМАА ОЙЛГОЖ БАЙГАА БОЛОВ УУ, АЛЬ ЭСВЭЛ ИХ ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛЖ ХАРАГДАХ САНААТАЙ ЮУ,,, ЗАЙЛУУЛ ДАА,,,,
АН-ДАА САЙН ЗҮТГЭ,,,, АМЖИЛТ

Avatar

иргэн 2019-03-22 202.179.26.190

за АН-ынхан Та нарын Засаг барьж байсан үедээ Ард түмэнээ юугаар Гийгүүлэв Та нарын тэр Ариун явдал чинь тэгээд алив элдэв Бонд тусламж хандивын мөнгөөр Идээд тоглоод дуусаа биз дээ АН*ас төрж гарсан Ерөнхийлөгч чинь хүртэл Идэж ууж Хулгай Луйвар хийсэн мөнгөөрөө энд тэнд Казино тоглож Уран зураг хулгай хийсэн Асуудалд орооцолдоод л явж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж