ОУСК болон түүний түншүүд Монголын мал аж ахуйн салбарыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

ОУСК болон түүний түншүүд Монголын мал аж ахуйн салбарыг дэмжиж байна

ОУСК болон түүний түншүүд Монголын мал аж ахуйн салбарыг дэмжиж байна

Дэлхийн Банк группийн гишүүн ОУСК /Олон улсын санхүүгийн корпорац/ нь НҮБ-ын ХХААБ, Мерси Кор болон Монгол дахь Америкийн Худалдааны Танхимтай хамтран Монгол Улсын мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тус салбарын орчин үеийн технологийг дэмжиж, сурталчлах санаачилгыг эхлүүллээ. Энэхүү санаачилга нь мах болон сүүн бүтээгдэхүүний манлай үйлдвэрлэгчид, салбарын мэргэжилтэн, бодлого боловсруулагчдыг нэг дор цуглуулах платформын цоо шинээр бий болгож, тус улсын мал аж ахуйн салбарын талаар нарийн мэдлэг, мэдээллээ солилцох боломжийг бүрдүүлэх юм.

Мал аж ахуйн салбар нь хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, экспортыг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулдаг тул Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудын нэг байсаар ирсэн юм. Орчин үеийн технологийг нэвтрүүлснээр малчид, фермер эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ гарцыг эрс нэмэгдүүлэх боломжтой болох юм. Жишээ нь, зохиомол хээлтүүлгийн ашигласнаар орон нутгийн сүүн фермерүүд жилийн турш өндөр чанартай сүү нийлүүлж, улмаар сүүний үйлдвэрүүдтэй урт хугацааны гэрээ байгуулах замаар бэлэн мөнгөний тасралтгүй урсгал бий болгох юм. Малчид мөн уг технологийг шилдэг үүлдэр гаргаж, махны гарцаа гурав дахин нэмэгдүүлж байсан удаатай юм.

Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Жийн-Паскал Нгану, “Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх боломж олгож байна. Дэлхий Банк Группийн зүгээс бид Монголын малчид, фермерүүдэд өөрийн бүрэн боломжоо ашиглах нөхцөлөөр хангах бизнесийн зохистой орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна” гэж хэлэв.

Энэхүү түншлэлийг тохиолдуулан Улаанбаатар хотод “Монгол Улсын Мах, сүүний салбарын хөгжлийн манлайлагчид” гэх сэдэвтэй нээлтийн бага хурал зохион байгуулж байна.

“Хувийн салбар нь газар дээрх инновацийг түрэхэд чухал үүрэгтэй. Тэрхүү инновацийн талаарх туршлагаа хуваалцах нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгыг хангах өөрчлөлтийг бий болгох хүчтэй эх үүсвэр юм” гэж НҮБ-ын ХХААБ-ын Суурийн төлөөлөгч Винод Ахужа хэлэв.

Мерси Кор Монголын Суурин төлөөлөгч Венди Гуёот “Хувийн хэвшил бол дэлхийн бусад орны адилаар Монгол Улсын мал аж ахуйн салбарт зах зээлд суурилсан өөрчлөлтүүдийг авчирна. Энэхүү санаачилгын хүрээнд тэдний мах, сүүний салбар дахь мэдлэг туршлагыг хуваалцах зорилгоор тэргүүлэх бизнес эрхлэгч нарыг нэг дор цуглууллаа. Гол зорилго нь өсөн нэмэгдэж буй дотоодын болоод экспортын зах зээлийг дагасан мал аж ахуйн салбарыг бий болгох юм” гэж өгүүлэв.

Үүний зэрэгцээ Монгол дахь Америкийн Худалдааны Танхим болох АмЧам Монгол нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нээх талаар сурталчлан дэмжиж буй юм. “Монгол Улстай холбоотой гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаар удахгүй хэлэлцэх гэж байгаа бөгөөд энэхүү хуулийг бид анхнаас нь дэмжиж ажилласан. Энэхүү хууль нь экспортод чиглэсэн бизнес эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх болоод эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсын нийт эдийн засгийг хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм” гэж АмЧам Монголын Ерөнхийлөгч Ойбэк Халилов хэлэв.

Дэлхийн Банк Групп нь 2014 оноос хойш ОУСК-ийн Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйг дэмжих төслөөр дамжуулан Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх болон чадавхийг бэхжүүлэх бодлогын зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлж буй юм. ОУСК нь 2017 оны 4-р сард Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ороход шаардлагатай ГШХО хэрхэн татах талаарх зөвлөгөө бүхий тайлан гаргасан юм.

Эх сурвалж: ДЭЛХИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж