“Такеда” ОХУ-д нийлүүлдэг гурван төрлийн эмийг буцаан татна

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

“Такеда” ОХУ-д нийлүүлдэг гурван төрлийн эмийг буцаан татна

“Такеда” ОХУ-д нийлүүлдэг гурван төрлийн эмийг буцаан татна

Японы эм үйлдвэрлэгч "Takeda" компани 2019 оны дөрөвдүгээр сараас ОХУ-ын зах зээлд нийлүүлдэг гурван төрлийн эмийг буцаан татахаар болжээ. Үүнд, атенолол, амитриптилин, метронидазол эмүүд багтсан байна. "Атенолол Nycomed" нь цусны даралт бууруулахад хэрэглэдэг зүрх судасны эм юм. Өөрөөр хэлбэл, түүнийг артерийн гипертони, синусын тахикарди зэрэгт хэрэглэхийн зэрэгцээ зүрхний бахын өвчин хөдлөлт, ховдлын тахиаритмигаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.

“Амитриптилин Никомед” нь хөх (10 мг), шар (25 мг) бүрхүүлтэй шахмал эм бөгөөд нойрсуулах үйлчилгээтэй ч үйлчилгээ удаан, өдрийн туршид манарлын байдалтай, бие махбодын идэвхийг сулруулдаг байна. Амитриптилиныг ихэвчлэн дотоод шалтгаант сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэнэ. Сэтгэл уналтай өвчтөний тайван бус байдлыг арилгах, сэтгэл санааг сайжруулах, сэтгэл уналын илрэлийг багасгах үйлдэл тус тус үзүүлдэг. Харин “Метронидазол Никомед” нь нянгийн эсрэг үйлчилгээтэй. Жирэмсний эхний гурван сард хэрэглэж болохгүй заалттай аж.

"Takeda" компани дээрх гурван эмийг буцаан татаж буй шалтгаанаа эмийн найрлагыг өөрчлөх шаардлагатай хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: АиФ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж