“Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” СС-50 МВТ-ын турбогенер тороор өргөтгөх нээлтийн арга хэмжээ өнөөдөр/2019.03.22/ станцын байранд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Одмаа, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нарын албаныхан оролцлоо. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь, “Хуан Индастрал Экуйпмент Инсталэйшн” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жоу Хуй нарын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
“Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн өргөтгөлийн ажил нэг жил үргэлжлэх бөгөөд ашиглалтад орсноор Цахилгаан эрчим хүчний борлуулалт 56,2 тэрбумд хүрч, цахилгаан эрчим хүчний борлуулалт 56,2 тэрбумд хүрч, цахилгаан эрчим хүчний өртөг 65,04 төгрөгөөр бууран 82,2 төгрөг болох аж. Мөн станцад жилд 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаас гадна орон нутагт ажлын байр шинээр нэмэгдэх аж.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй уг төсөл “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийг СС50 МВт-ын турбогенератораар өргөтгөж, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлерыг ялтсан бойлероор шинэчлэх, шинээр градерн барих бүрэн хэмжээний шинэчлэл хийж, станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөнө. Мөн цахилгааны өөрийн өртгийг 65,04 төгрөгөөр бууруулах, суурилагдсан хүчин чадалыг 71 МВт болгон эрчим тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгээг бууруулахад энэ төслийн зорилго оршино.
“ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нээлтийн үгийг хэлэхдээ “Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Манай компани өнөөдрийг хүртэл 32 жилийн хугацаанд гадаад, дотоодын томоохон төслийг авч байгаагүй. ДЦС-ийг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөн шав тавих ёслолыг хийлээ. Үйлдвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 65,04 төгрөгөөр буурч, 120 мянган хүн амтай хотын дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрэн нээгдэх болж байна. Энэ бол эрдэнэтчүүдийн хувьд том бүтээн байгуулалт байх болно” гэлээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Өнөөдөр эхлүүлж байгаа бүтээн байгуулалт Монгол Улсын төдийгүй Эрдэнэтийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол маш том станц байх болно. Төслөө хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. БНХАУ-ын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа энэ төслийг Хунан компани хурдтай хийнэ гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэт хот хурдацтай хөгжиж байгаагийн нэгэн илрэл болж байна” гэсэн юм.
БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнл баярын мэнд хүргэе. Миний бие дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Монгол, Хятадын хооронд түүхт үйл явдлын гэрч боллоо. Хоёр орны хамтын ажиллагаа хүрээгээ тэлж, стратегийн ач холбогдол үр дүнгээр өгсөөр байна. Энэхүү төслийн арга хэмжээ Монгол, Хятадын нөхөрсөг харьцаанд чухал үүрэгтэй байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өмнө нь дулааны 3-р цахилгаан станц дээр ажиллаж байсан. Тиймээс энэ удаагийн төсөл дээр ажиллахаар болж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.
“Эрдэнэтийн ДЦС үүсэн байгуулагдсанаас хойш 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ хугацаанд гадаад, дотоодын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй. Анх хуучнаар ЗХУ-ын байгуулж өгсөн тэр хэмжээнд станцын ажил явагдаж байна. Инженер, техникийн ажилчдын хүчээр барууны орнуудын /АНУ, Герман, Итали, БНХАУ, ОХУ/ төхөөрөмжүүдээр шинэчлэлүүдийг хийж байсан. Өнөөдөр станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шав тивих ёслол боллоо. Жилийн дараа үйл ажиллагаанд орж эхэлнэ. Ингэснээр цахилгаан эрчим хүчний суурилах хүчин чадал хоёр дахин, бодит хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Мэдээж энэ нь дахин нэг шинэ станц барьж байгаатай адил болж байна.” гэж “Эрдэнэт ДЦС”-ынийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Б.Сурмаахорол хэллээ.
ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ҮНДЭСЛЭЛ:
- Станцад суурилагдсан ПТ-12-35/10М турбин нь өвөл, зуны улиралд бүрэн ачаалалтай байнгын ажиллагаатай байдаг тул 1987-2018 оны 11 сар хшрхтэл 248,400 цаг ажилласан нь ОХУ-ын Калугын турбины үйлдвэрийн баталгаат цаг 150.000 цагаас хэтэрсэн.
- Орхон аймагт “Эко”, “Өнөр”, “Залуус”, “Элит” хорооллууд баригдаж эхэлсэн, цаашид VII, VIIA, X, IIA хорооллууд баригдаж ашиглалтад орох тул сүлжээний групп бойлерын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх шаардлага тулгарч байна.
ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ:
- Төслийн анхны хөрөнгө оруулалт нь жилийн горим, ТЭЗҮ, зээлийн хүү, тээврийн зардал, гааль, НӨАТ зэргийг оруулаад тооцоход анхны хөрөнгө оруулалт нь 51,8 сая ам.доллар байх бөгөөд 9,9 жилд өртөгөө нөхөхөөр гарсан.
- Жилдээ нүүрсний зардал 55,2 хувь, техникийн усны зардал 2,0 дахин нэмэгдэж, дотоод хэрэгцээний эзлэх хувь 4,38 хувиар буурч, ЦЭХ-ний борлуулалт 3,06 дахин нэмэгдэх тооцоо гарчээ.
Шинэчлэл хийснээр станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх, цахилгааны өөрийн өртгийг 65,04 төгрөгөөр бууруулах боломжтой аж.
Холбоотой мэдээ