“Би нар” хүүхдийн уран сайхны киног ирэх сард нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

“Би нар” хүүхдийн уран сайхны киног ирэх сард нээнэ

“Би нар” хүүхдийн уран сайхны киног ирэх сард нээнэ

“Би нар” хүүхдийн уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын 5-наас үзэгчдийн хүртээл болох аж. Энэ тухай найруулагч Ж.Сэнгэдорж өнөөдөр /2019.03.22/  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Би нар” кинонд 13 настай хүүхдийн тухай өгүүлэх аж. Орчин цагийн технологийн дэвшил, нийгмийн хөгжил гэр бүлийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа, тэр нь шилжилтийн насандаа байгаа хүүхдэд хэрхэн тусч буйг харуулахыг зорьжээ.

Монголын цирк хөгжлийн төвийн дэргэдэх уран нугараач охид хамтлагаараа оролцон тоглосон бөгөөд  нүүдэлчин амьдрал, үндэсний язгуур соёл урлаг зэргийг уг бүтээлдээ шингээхийг зорьсон байна. Найруулагч Ж. Сэнгэдорж “Киноныхоо гол баатрыг 13 настай хүүхдээр төлөөлүүлсэн нь  хүүхдийн шилжилтийн үе энэ насан дээр тогтдог гэж үздэг.  Мөн нийгэмд болж байгаа хүчирхийлэл бухимдал төрүүлсэн үйл явдлыг шууд хүргэхээс илүүтэйгээр амьдралын гэгээн бүхнийг харуулахыг зорилоо” гэсэн юм. “Нар” хүүхдийн уран сайхны киног бүтээхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар дэмжин ажиллажээ.

Уран бүтээлийг санаачлагчид хүүхэд багачууд, өсвөр үеийнхний дунд “Би нар” сэдэвт захидлын уралдааныг орон даяар зарлажээ.

Хүүхэд багачууд өөрийн нандин хүсэл, гэгээн мөрөөдлөө аав ээж, ах эгч нартаа хүргэж, нийгэмд хүүхэд багачуудын хүсэл тэмүүлэл дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү захидлын уралдааныг зохион байгуулж байгаа аж. Уралдаанд 1-6 дугаар анги, 7-12 дугаар анги гэсэн хоёр ангилалаар 800-гаас илүүгүй үгтэй захидлыг гараар бичиж өрсөлдөх юм байна. Ангилал тус бүрт түрүүлсэн хүүхэд хамт олноороо Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнуулах бол удаах байранд орсон хүүхэд анги хамт олноороо “Би нар” УСК-г үнэ төлбөргүй үзэх эрхээр шагнуулах ажээ.

 

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж