Сургууль, цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй байжээ | News.MN

Сургууль, цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй байжээ

Сургууль, цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй байжээ

Сургууль, цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.03.22/ урин дулаан цаг эхэлж байгаатай холбоотойгоор барилга угсралтын ажлуудад анхаарах асуудлууд, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийсэн хяналт зэрэг цаг үеийн холбогдолтой хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.


ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ 333 БАРИЛГЫН 298 БАРИЛГААС ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

“Өнөөдрийн байдлаар  бид нийслэл хотод шинээр баригдаж буй 333 барилгын явцад хяналт шалгалт хийсэн. Үүнээс 298 барилгад зөрчил илэрсэн. Ихэнх барилгыг барихдаа газрын зөвшөөрөлгүй, бичиг баримтын зөрчилтэй, хамгаалалтын хашаа татаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Тиймээс манай байгууллагаас Зөрчлийн хэрэг үүсгэж, нийт 26.5 сая төгрөгийн торгууль тавьж, зөвлөмж хүргүүлсэн. Сүүлийн жилүүдэд барилгын салбарынхан ажлаа эхэлчихээд дараагаар нь газрын зөвшөөрлөө хөөцөлддөг. Ингэснээр иргэн, аж ахуй нэгж хоорондын газрын маргаан, гомдол санал ихээр гардаг” гэдгийг тус газрын дэд дарга С.Даваасүрэн ярилаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 онд хийсэн хяналт шалгалтын дүнгээр нийт 19 барилга байгууламжийг буулгахаар шийдвэр гаргасан. Үүнээс хоёр нь шатахуун түгээх станц, 17 нь барилгын объект байна. Зөвшөөрөлгүй хоёр шатахуун түгээх станцын барилгын объектын нэг нь 11 дүгээр хороололд автомашины хийгээр цэнэглэх станц байсныг буулгаж, үлдсэн нэг станцын үйл ажиллагааг зогсоох тал дээр ажиллаж байна. Харин зөвшөөрөлгүй 17 барилгыг буулгах шийдвэрийг Барилгын тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргад саналаа хүргүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд 108896 барилга байгууламж, объект байдаг. Үүнээс цэцэрлэг 225, сургууль 341, эмнэлэг 115, орон сууц 3945, үзвэр үйлчилгээ 135, олон нийтийн 891, үйлдвэрийн 275, бусад насос станц, хорооны цогцолбор, худаг гэх мэт 102969 байдаг аж. Эдгээрээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга 338 байгаагаас  бүсийн ахлах байцаагчийн шийдвэр гарсан 234 барилга байна.

ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭСЭН ИРГЭНИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирэх тавдугаар сарын 1-ээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан хяналт шалтгалт хийсэн байна. Нийслэл хотын зургаан хорооноос бусад газар түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан. Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангаж байна. Хотыг тойрсон нэмэлт дөрвөн товчоо нэмж ажилуулна. Багануур, Налайх дүүргээс зөвшөөрөлтэй уурын зуухуудад түүхий нүүрс нийлүүлэх аж ахуйн нэгжийн судалгаа авч байгаа гэнэ.

Мөн агаар бохирдуулагч эх үүсвэр ашигласан нийт 1349 объектод шалгалт хийж, 39,3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Харин тус газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Төмөрбат “Засгийн газраас 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Агаарын тухай хууль 2012 онд батлагдсан. Энэ хуулийн 16 дугаар зүйлд агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйлсийг зааж өгсөн байгаа. Энэ хориглосон заалтыг хэрэгжүүлж, арга хэмжээ авдаг хууль нь 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хууль юм. Уг хуулийн 7.4 дүгээр зүйлд агаарын тухай хуулийг зөрчсөн иргэнд 300 нэгж буюу 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 3000 нэгж буюу гурван сая төгрөгөөр торгоно гэж заасан” талаар тайлбарлалаа.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙН ЛАЦЫГ НЬ АВААГҮЙ БАЙЖЭЭ

Улсын  төсөв болон Дэлхийн банкны төслөөр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч тараасан.  Уг агаар цэвэршүүлэгч ашиглалтын байдлыг шалгахаар нийслэлийн дөрвөн сургууль, 14 цэцэрлэгт хяналт шалгалт хийжээ. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн 10 бүлэгт тараасан агаар цэвэршүүлэгчийн цэвэрлэгээ нь хангалтгүй, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургууль агаар цэвэршүүлэгчийнхээ лацыг аваагүй байсан бол Баянгол дүүргийн 97, 157 цэцэрлэгийн агаар цэвэршүүлэгч дотор харандаа, цаас байсан зэрэг зөрчил гарчээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-22 202.72.245.205

ИЙМ Л БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ БАГШ ЗАХИРЛУУД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГҮҮДНД АЖИЛЛАЖ БАЙНА ДАА. БҮГДИЙГ ХАЛ

Avatar

Зочин 2019-03-22 202.179.26.5

Мэргэжлийн хяналтынхан ямар хуулиар ямар дүрмээр ямар журмаар өөрсдөө цол зохиогдоод зүүгээд байгаа юм бэ. Цолд дүрэм журам гэж бий. Цэргийн байгууллага, хүчний байгууллага цол зүүх эрхтэй. Энэ цолыг зүүхийн тулд сурч боловсордог юм. Ямар дүрмээр гэдгээ тайлбарла. Цолыг битгий манин болгож яргал.

Avatar

Мэргэжлийн хяналтынхан цол зүүхээ болиорой 2019-03-22 202.179.26.5

Мэргэжлийн хяналтынхан ямар хуулиар ямар дүрмээр ямар журмаар өөрсдөө цол зохиогдоод зүүгээд байгаа юм бэ. Цолд дүрэм журам гэж бий. Цэргийн байгууллага, хүчний байгууллага цол зүүх эрхтэй. Энэ цолыг зүүхийн тулд сурч боловсордог юм. Ямар дүрмээр гэдгээ тайлбарла. Цолыг битгий манин болгож яргал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж