Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ | News.MN

Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ

Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ

Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсноо өнөөдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Киноны дүрүүдийг одоогоор сонгож байгаа ч өмнөх уран бүтээлүүд дээр хамтран ажилласан найруулагч, продюсерүүд ажиллах юм байна. Тэрбээр "Түүх мартахгүй" УСК-ны зохиолыг мөн бичиж, ерөнхий продюссерээр ажиллах юм байна.

"Түүх мартахгүй" УСК-ны нэг онцлог нь Ю.Цэдэнбалыг 20 дугаар зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж. Үүнтэй холбогдож 20 дугаар зууны дэлхийн том улс төрчдийн дүр төрхийг тод харуулна. Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийнэ. Ю.Цэдэнбал даргын дүрийг дөрвөн уран бүтээлч бүтээж байгаа аж.  Киноны зураг авалт энэ гуравдугаар сараас үндсэн ажил эхэлж энэ оны сүүлч гэхэд дэлгэцнээ амилуулна гэж төлөвлөж байгаа юм байна.

Монгол Улсын түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн Маршал Ю.Цэдэнбалын амьдралыг харуулсан түүхэн киног бүтээжээ. УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран өмнө нь "Долоон бурхан харвадаггүй", "Бүү март" гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн билээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-22 103.57.93.195

cedenbal davga uneheer tormrol hun baijee manan yaj doromjilj bailaa ter hunii buynaar zovj uzeegui shuudee getelodoo 300 myngan durvegsed 90/ yaduu orond barigdaj mongo huulegchidiin daramtand odor hongiig ireeduudee itgelgui arhind orj ger bul salalt har tamhi bie unelelt hulgai luivar gazar nutgaa hudaldaj gudamjind garsan shuudee unen bizdee hudlaa geh hun bainuu

Avatar

Зочин 2019-03-22 122.201.31.11

МАНАЙ УВСЧУУД САЙКАН КИНО КИИЙЧХЭНЭЭ ЧИ ХАРИН ЗАЙЛ АА . МӨНКБАТ ЭЭ.

Avatar

Зочин 2019-03-22 202.9.42.76

Гэхдээ чи ч харах царайны кино хийж чадахгуй л болуу даа

Avatar

Зураач 2019-03-22 202.9.42.76

Эмгэнэлт инээдмийн кино хийгээрээ тэр хуний амьдрал их еревделтэй дур зураг харагддаг бас их сургамжтай туух шуу Орос дарга нартай сайн унсэлцдэг гар байсныг нь харуулна биз дээ

Avatar

Зочин 2019-03-22 66.181.171.34

Зүгээр л Юмжаагийн Цэдэнбал гээд л нэрлэчих. Гоё шүү дээ.

Avatar

Зочин 2019-03-22 202.9.42.81

Монголд их зуйл хийж бутээсэн хун шуу дээ. Зарим залуучууд мэдэхгуйгээсээ янз бурээр бичих юм даа

Avatar

Цэнгээ ах нь 2019-03-22 66.181.160.31

Кино бүтээх болсон нь сайн хэрэг. Харин нэр нь нэг л оносонгүй. Нэг л бууж өгөхгүй юм. Арай оновчтой нэр өгсөн нь дээр санагдлаа. Цэдэнбал даргын амьдрал, түүхийг яг л үнэнээр нь гаргаасай. Хэт магтавал худлаа кино болно. Түүхийн үнэнийг үнэнээр нь бичиж үлдээвэл зөв дөө. Амжилт хүсье

Avatar

Ахмад хүн 2019-03-22 203.169.48.146

Мөнхбат маань улс төр гэж чадахгүй юмаараа оролдож байхаар ингээд л зохиол бичээд явж байсан нь дээр

Avatar

Зочин 2019-03-22 202.179.31.21

Больмоор юмаа, өөрийн ухаан мэдрэлгүй улс орноо тасдаж хадамдаа өгч хар амь зөөлөн суудлаа хоохойлсон нэг муу увсыг мартмаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж