Хятадад химийн үйлдвэр дэлбэрч, 44 хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Хятадад химийн үйлдвэр дэлбэрч, 44 хүн амиа алдлаа

Хятадад химийн үйлдвэр дэлбэрч, 44 хүн амиа алдлаа

БНХАУ-ын зүүн эргийн Жянсу мужид байрлах хортон шавьж устгах бодисын үйлдвэрт өчигдөр /2019.03.21/дэлбэрэлт болж, 44 хүн амиа алдаж, 640 хүн гэмтэж бэртсэн ба тэднээс 90 орчмынх нь биеийн байдал хүнд байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.

Янчэнь химийн аж үйлдвэрийн бүсэд байрладаг уг үйлдвэрт пүрэв гаригийн 15:00 цагийн орчимд гал гарсны дараа уг дэлбэрэлт болсон бөгөөд Хятадын газар хөдлөлтийн хяналтын газраас мэдээлснээр дэлбэрэлт болох үед тухайн бүсэд 2,2 магнитутын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн гэв. Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын орон сууцны барилгын цонхнууд хагарчээ. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч 30 гаруй төрлийн химийн бодис үйлдвэрлэлдээ ашигладаг тус үйлдвэр өмнө нь аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж, торгууль төлж байжээ.

Хамгийн сүүлд 2018 оны арваннэгдүгээр сард Хойд Жанжиакоуд их хэмжээний химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрч 22 хүн амь үрэгдэж, 22 хүн шархадсан байдаг. Мөн оны долдугаар сард Өмнөд Сичуанд нэгэн химинй үйлдвэр дэлбэрч 13 хүн амиа алдсан.

Ер нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсанаас болж Хятадын аж үйлдвэрийн бүс нутгуудад энэ төрлийн их бага хэмжээний осол элбэг гардаг байна.  2015 онд Тяньжин хотын химийн үйлдвэрт гарсан ослын үеэр 160 хүн амь үрэгдэж, 1000 орчим хүн гэмтэж байсан билээ. Уг дэлбэрэлт асар хүчтэй байсан тул сансрын хиймэл дагуулд мэдрэгдэж, газар хөдлөлтийн чичиргээ үүсгэж байсан гэсэн мэдээлэл байдаг.

 Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж