
Үүний зэрэгцээ бороо зарим газар сургууль эмнэлгийг эвдлэн сүйтгэсэн хөрсний нүүлт, шаврын урсгалыг гаргалаа.
Энэ гамшиг Саудын Арабын өмнөд нутгаар дайрсан байна. Тэнд олон тосгон суурин усаар таслагдан аврагчид хүрэхэд хүндэрчээ. Тус орны өмнөд хэсгийн замууд усанд живсэн байна.
Саудын Арабт усанд урссан хүнийг хайж байгаа ба түүний дүүгийн цогцсыг олжээ. Машинтайгаа усанд хаагдсан хүмүүсээс тусламжийн олон зуун дуудлага аваад байна.
Энэ гамшиг Арабын хойгт энэ жил учирсан анхны гамшиг биш. Өнгөрсөн тавдугаар сард Йемены нийслэлд үер болох үеэр таван хүн амиа алдаж, 200 орчим орц усаар угаагдан хэдэн арван машин усанд урсчээ. Тэр үеэр 40 машинтай хүнийг аврагчид аварсан юм. Өнгөрсөн оны сүүлчээр Саудын Арабт болсон үерт 140 хүн амиа алдаж байлаа. Энэ хуурай нутагт үеэр маш ховор тохиолддог.