Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт бодит үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн билээ. Уулзалт үр дүнд хүрээгүй нь Хойд Солонгосын талаас АНУ-аас тавьсан хоригуудаа хэсэгчлэн цуцлахыг шаардаж, хариуд нь бүх цөмийн реакторуудаа устгах санал тавьсан ч АНУ энэ саналаас татгалзсанаас болсон хэмээн тайлбарласан. Саяхан АНУ Хойд Солонгосыг НҮБ, болон АНУ-ын хоригийг зөрчин нүүрс, газрын тос экспортолж байна хэмээн буруутгаж байсан.
Тэгвэл өчигдөр /2019.03.21/ Дональд Трампын захиргаанаас Хойд Солонгостой хамтарсан Хятадын хоёр компанид хориг тавьж байгаагаа зарлажээ. Тодруулбал, Хойд Солонгос НҮБ болон АНУ-ын хоригийг зөрчин Өмнөд Хятадын тэнгис, Тункины булан орчмоос нүүрс, газрын тос олборлон, экспортолж байгаа нь нотлогдсон бөгөөд үүнийг тээвэрлэхэд “Dalian Haibo International Freight”, “Liaoning Danxing International Forwarding” гэх Хятадын хоёр компани оролцсон байна. Тиймээс дээрх хоёр компанид АНУ хориг тавьжээ.
Эх сурвалж:WSJ
Холбоотой мэдээ