Бид хэрхэн ханиад хүрдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Бид хэрхэн ханиад хүрдэг вэ?

Дэлхийд хамгийн их тархсан өвчин юу вэ?

Хэн нэгэн таниас дэлхий даяар хамгийн их тархсан өвчин юу вэ гэж асуувал хамгийн түрүүнд ямар өвчин санаанд тань буух вэ. Магадгүй хүн бүрийн толгойд ханиад гэж хамгийн түрүүнд орж ирнэ байх. Гэхдээ жаахан юм уншиж судалж үзэхэд хамгийн их тархсан өвчин бол шүдний өвчин байдаг ба удаах нь ханиад байдаг байна. Ер нь бид яагаад ханиад хүрдэг талаар та бодож байсан уу. Зөвхөн даарснаас болж уу, аль эсвэл???

Тэгэхээр юуны түрүүнд улирал солигдоход байгаль эх өнгөө сольдог шиг цаг агаар, улирал солигдоход хүний биед ч мөн адил өөрчлөлт гардаг ба энэхүү өөрчлөлтийн үеэр ядрах, нойр ихээр хүрэх зэрэг шинж тэмдгүүд илэрч, дархлаа ердийнхөөс сулардаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Эмч нар ч энэ үед амин дэмээр баялаг, тэжээллэг хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Харин та энэ үед дархлаагаа цэвэрхэн гар, бүтэн нойр, цатгалан ходоодоор дэмжих хэрэгтэй . Үүнд хэд хэдэн шалтгаан байна:

1. Таны гар дээр яг одоо 150 төрөл зүйлийн 3200 гаруй тооны бактери амьдарч байна. Бохирлогдсон эд зүйлсд хүрсний дараа, хоол идэхээс өмнө, ариун цэврийн өрөө орсны дараа заавал гараа угааж хэвшээрэй.

2. Гараа 20-30 секунд бактерийн эсрэг үйлчилгээтэй савангаар угааснаар бактерийг 80-90 хувь устгадаг.

3. Ханиадны шинж тэмдэг илэрмэгц маск зүүж бусдыгаа хүндлээрэй. Найтаахад ам болон хамарнаас гарч буй шингэн болоод бактери 2м хүртэл хол цацардаг байна.

4. Нэг найтаалтад 40 000 бактери агаарт цацагддаг. Найтаах үедээ гарын алгаар бус гарын нугаламаар дарах нь дахин халдварт бактери наалдах эрсдэлийг багасгадаг байна.

5. Ханиадны халдварт вирус агаарт 2 өдөр хүртэл амьдрах чадвартай.

6. Гүн нойрсох үед дархлааны систем ситокинэс гэх уургыг ялгаруулж өвчний эдгэрэлтийг хурдасгадаг байна. Ихэнх ханиадны эмэнд тайвшруулах үйлчилгээтэй найрлага байх ба унтахын өмнө уухыг зөвлөдөг нь ийм учиртай байх нь.

7. Өвдсөн үед хүний бие вирустай тэмцэх, биеийн температураа нэмэгдүүлэх зэрэгт ихээхэн энерги зарцуулдаг учир шим тэжээллэг хоол хүнс хангалттай хэрэглэх нь хамгийн чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж