Спринт төрөлд А.Кузмина нийлбэр дүнгээр ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Спринт төрөлд А.Кузмина нийлбэр дүнгээр ялагч боллоо

Спринт төрөлд А.Кузмина нийлбэр дүнгээр ялагч боллоо

Биатлоны 2018-2019 оны дэлхийн цомын гараа өндөрлөж байна. Энэ улирлын сүүлчийн гараа өчигдөр Норвегийн Осло хотын Хольменколленд эмэгтэй 7.5 км ойрын зайн спринт уралдаанаар эхэлсэн. Улирлын сүүлчийн ойрын зайн спринт гараанд Словак биатлонч А.Кузмина нэг сум алдсан ч 19 мин 56.2 сек-н амжилтаар тэргүүн байр эзэлсэн. Ингэснээр тэр ганцаарчилсан хувийн гараанд улирлын IV түрүүгээ хүртсэн бөгөөд спринт төрөлд нийлбэр дүнгээр 371 оноотой тэргүүлж болор цомыг хүртэв. Өнгөрсөн улирлын спринт төрөлд мөн нийлбэр дүнгээр А.Кузмина түрүүлж байсан.

Дэд байранд Германы Ф.Пройс орсон бол хүрэл медалийг Словак биатлонч П.Фиалоква хүртжээ. Ийнхүү биатлоны дэлхийн цомын 2018-2019 оны улирлын ойрын зайн спринт уралдаан өндөрлөж байна. Өнөөдөр тэмцээний эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаан явагдана.

Хольменколленд ойрын зайн спринт, пасьют буюу хөөх, бөөн гараатай уралдаанууд явагдснаар энэ улирал өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж