Европын чөлөөт худалдааны холбоотой хамтран сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Европын чөлөөт худалдааны холбоотой хамтран сургалт зохион байгуулав

Европын чөлөөт худалдааны холбоотой хамтран сургалт зохион байгуулав

ГХЯ-наас Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ)-той хамтран 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “ЕЧХХ-ноос бусад улс орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрүүд: гарал үүслийн дүрэм, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын заалтууд” сэдэвт сургалтыг ГХЯ-нд зохион байгуулав.

Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж буй гэрээ, хэлэлцээрүүд нь худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх, хөнгөвчлөх агуулгаар хийгдэхээс гадна дэлхийн улс орнууд, ялангуяа жижиг эдийн засагтай улс орнууд улс төр, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах, даяаршил, интеграцчилалд нэгдэх, олон улсын түвшинд байр сууриа бэхжүүлэх хэрэгсэл болгон ашиглах хандлагатай байна.

Далайд гарцгүй, худалдаа, эдийн засгийн хувьд хөрш орнуудаасаа нэлээд хамааралтай манай улсын хувьд цаашид гадаад худалдаа, эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэн хөгжүүлэх, үр шимийг нь нэмэгдүүлэх үүднээс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажилд Засгийн газрын зүгээс тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирсэн.

Энэхүү сургалт нь манай улсын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, яриа хэлэлцээ хийх хэлэлцээний багийг бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх ажилд зохих хувь нэмрээ оруулсан бөгөөд холбогдох яам, агентлаг, газруудын төлөөлөл идэвхитэй оролцов.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж