Хяналт шалгалтад нийт 343 барилга байгууламжийг хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Хяналт шалгалтад нийт 343 барилга байгууламжийг хамрууллаа

Хяналт шалгалтад нийт 343 барилга байгууламжийг хамрууллаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтад нийт 343 барилга байгууламжийг хамруулан гамшиг осол, гал түймэр гарч болзошгүй 1772 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Хяналт шалгалт хийх явцад 410 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 223, мэдэгдэл 68, танилцуулга 6-ыг бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж