Гибсоны тухай үнэн цаашлах тусам аймаар

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Гибсоны тухай үнэн цаашлах тусам аймаар

Фото: ISRA.com/AP

Интернэтэд Мел Гибсон (Mel Gibson) өөрийн орос нууц амрагаа зэрлэгээр зодож, гэр орныг нь түймэрдэхээр заналхийлсэн дөрөв дэх дуун бичлэг тавигджээ. Удалгүй найруулагч жүжигчинд ахуйнхаас гадна сексийн хүчирхийллийн ял тулгах бололтой.
Өөрийгөө бүрэн хянах чадваргүй догшин Гибсон сексийн шуналаа гүйцэлдүүлэхээр орос найз бүсгүй Оксана Григорьеваг (Oksana Grigorieva) аман сексээр тачаалаа тайлахыг шаардан галзуурч байгаа бичлэг «RadarOnline» сайтад тавигдсан байна. Гибсоны догширсон шалтгаан нь залуу ээж Оксана өмнөх өдөр нь өөрийн иргэний нөхрийнхөө тачаалыг тайлалгүйгээр унтчих явдал болсон байна.
Бүдүүлгээр хараасан Гибсоны үг ба цохиж зодож буй чимээ, эмэгтэй хүний уйлж хашгирсан дуу бичлэгт тодхон сонсогдоно. Энэ бичлэгийн дараа Гибсон эрүүл үү гэсэн асуудал аргагүйн эрхэнд гарах ажээ. Сүүлчийн энэ бичлэг нь интернэтээр тавигдсан тэдний хэрүүл, зодооны дөрөв дэх бичлэг нь юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж