Натан Чен бэлтгэл сайн байна

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Натан Чен бэлтгэл сайн байна

Натан Чен бэлтгэл сайн байна

Уран гулгалтын 2019 оны ДАШТ-ий эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн дүн гарлаа. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд олимпийн хошой, дэлхийн хошой аварга Японы Ю.Ханю, олимп, дэлхийн мөнгөн медальт Японы Ш.Уно, олимпийн багийн төрлийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт ОХУ-ын М.Коляда, олимпийн багийн төрлийн хүрэл, дэлхийн аварга АНУ-ын Н.Чен, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Хятадын Жин Боян, Сочигийн олимпийн багийн төрлийн хүрэл медальт АНУ-ын Ж.Браун нарын тэргүүтэй 35 тамирчин өрсөлдөж байна.

Богино үзүүлбэрийн дараах байдлаар АНУ-ын тамирчин Н.Чен илт давуу оноо авч тэргүүн байранд бичигдэж байна. Тэрээр богино үзүүлбэртээ Н.Чех 107.40 оноо авсан ба арын тамирчнаасаа даруй 10.59 оноогоор илүү байна. Энэ бол түүний түрүүлэх боломжийг харьцангуй өндөр болгож байна. Түүний араас нутгийн тамирчин Ж.Браун 96.81 оноотой бичигдэж байгаа бол Японы Ю.Ханю 94.87 оноотой эхний 3 байранд бичигдэж байна. Япончуудын бас нэг найдвар Ш.Уно дөнгөж 6-р байранд бичигдээд байна.

Америкийн тамирчин Н.Чений хувьд 2018-2019 оны улиралд үнэхээр форм сайтай байгаа. Тэр энэ улиралд Америк болон Оросын гранпри тэмцээнүүдэд оролцохдоо хоёуланд нь түрүүлсэн. Мөн улирлын шилдэг 6 тамирчны өрсөлдөөн болох шигшээ гранпри тэмцээнд түрүүлсэн байгаа. Энэ улиралд бараг л оролцсон тэмцээн бүртээ түрүүлж байгаа түүнийг энэ удаа Японд бас зогсоох тамирчин байхгүй бололтой. Нутагтаа дэлхийн аваргыг зохион байгуулж буй Япончууд нутгийн залуусаа аваргын төлөө өрсөлдөхийг харахыг хүсэж байгаа ч Ю.Ханю, Ш.Уно нарт алтан медаль хүртэх боломж тун бага байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж