Оросууд хүүхдүүдээ эмч, хуульч болгохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Оросууд хүүхдүүдээ эмч, хуульч болгохыг хүсдэг

Оросууд хүүхдүүдээ эмч, хуульч болгохыг хүсдэг

Оросын судалгааны Ромир төвөөс хийсэн судалгаагаар оросууд хүүхдүүдээ эмч, хуульч мэргэжилтэй болгохыг илүүтэй хүсдэг гэжээ. Дөрвөн хүн тутмын нэг нь буюу 24 хувь хүүхэд нь эмч болоосой гэж хүсдэг байна. Харин дараа нь 18 хувь нь өмгөөлөгч юм уу, хуульч, 15 хувь нь бизнес эрхлэгч болгохыг хүсдэг байна.

Сонирхолтой нь аав, ээжийн аль алиных 13 хувь нь хүүхдээ цэргийн хүн болгохыг хүсдэг байна. Үүнээс гадна програм хангамж, инженерийн мэргэжил эцэг эхчүүдийн сэтгэлд бас нийцдэг болохыг судалгаа харууллаа. 12 хувь нь програм хангамжийн мэргэжлийг хүүхэддээ эзэмшүүлэхийг хүссэн бол 11 хувь нь инженер болгоно гэжээ. Төрийн албан хаагч, нягтлан бодогч, эдийн засагч болгох хүсэлтэй эцэг эх 8-10 хувь орчим байна.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж