Соёл, цэнгээний байгууллагууд амьтадтай хэрхэн харьцах тухай баримт бичгийг ОХУ-ын Соёлын яам боловсруулснаа Засгийн газрын хууль эрх зүйн баримт бичгийн портал сайтад нийтэлсэн байна. Энэхүү баримт бичгийн дагуу үйл ажиллагаанд амьтад ашигладаг байгууллага амьтдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй, хэрвээ амьтад сэтгэл зүйн дарамтад орох, гэмтэл бэртэл авах үед зохих эмчилгээ хийж, асран халамжлах үүрэгтэйг онцолсон байна.
Амьтдыг сонирхохоор ирсэн үзэгчид амьтдад гар хүрэхийг, мөн үзэгчид хяналтгүйгээр их хэмжээний хоол амьтдад өгөхийг хориглолоо. “Амьтдыг хооллож болох ч энэ нь тухайн амьтныг хариуцаж байгаа сургагчийн хяналтын дор байна” хэмээн барим бичигт тусгажээ. Мөн амьтдыг сургах явц нь тухайн амьтны эрүүл мэндэд хор учруулахгүйгээр хийгдэх ёстойг онцолсон байна. Ялангуяа дургүй байхад нь албадан, хүчээр ямар нэг үйлдэл хийлгэхийг хоригложээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ