Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт авахаар тусгасан бөгөөд шалгалт энэ сарын 23-ны бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар эхэлнэ. Энэхүү шалгалт нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой.
Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ. Монгол хэлбичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байх юм. Монгол хэлбичгийн шалгалтад ирэхдээ 2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт, өмнөх онд төгссөн шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авч ирэх шаардлагатай.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ