Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо

Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо

Оросын зүүн хэсгийн Амур мөрөн дээгүүр дамнуулан Хятадтай холбогдсон төмөр замын Оросын талын инженерийн ажил дуусчээ. ОХУ-ын Еврейн Автономит хязгаарын Нижнеленинское хотоос Хятадын Хэйлунцян мужийн Тунцян хот хүртэл төмөр зам тавигдаж байгаа бөгөөд Оросын талын инженерийн ажил дууссанаар төмөр талаас тавьсан төмөр зам холбогдох боломжтой болж байгаа ажээ.

Нийтдээ 2,2 километр үргэлжлэх төмөр замын ажлыг 2014 онд эхэлсэн юм. Төмөр замын 300 метр нь Оросын газар нутаг дээгүүр, үлдсэн 1,8 км гаруй нь Хятадын нутаг дээргүүр тавигдаж байна. Энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаар зорьж буй энэ төмөр замын хүчин чадал нь жилдээ 21 сая тонн ачаа нэвтрүүлнэ. Төмөр зам ашиглалтад орсноор Оросын Кимкано-Сутарскийн уулын баяжуулах үйлдвэрээс төмрийн хүдрийг Хятад улс руу хамгийн дөт замаар тээвэрлэх боломж бүрдэнэ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж