С.Амарсайхан хоёр орлогчтой байна

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан хоёр орлогчтой байна

С.Амарсайхан хоёр орлогчтой байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын дарга С.Амарсайхан томилогдоод багагүй хугацаа өнгөрч буй. Шинэ Хотын дарга орлогчдынхоо тоог нэмэх  нь гэсэн шүүмжлэл гараад байсан юм. Тэгвэл Засгийн газраас Хотын даргыг хоёр орлогчтой байх болон хотын зарим бүтцэд өөрчлөлт оруулах, зарим агентлагийг нэгтгэх, шинээр байгуулах шийдвэр гаргав. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна.

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129 хүртэл
  • Захирагчийн ажлын албыг 55 хүртэл
  • БЗД, СХД тус бүрт 68 хүртэл, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл
  • Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл /Захирагчийн ажлын албатай/
  • Багахангай дүүрэгт 25 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл байхаар тогтоов.

Мөн Засгийн газраас Хотын захиргааны бүтцийг шинэчилсэн юм. Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байх  бөгөөд хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулна.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж