ХХБ-ныхан гамшгаас хамгаалах сургуулилт хийв | News.MN

ХХБ-ныхан гамшгаас хамгаалах сургуулилт хийв

ХХБ-ныхан гамшгаас хамгаалах сургуулилт хийв

Жил бүрийн 3-р сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт  улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 3-р сарын 21-нд тохиож, 16.00 цагт дохио дуугарлаа.

Худалдаа, хөгжлийн банк улс орон даяар өрнөсөн энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож мөн бусад байгууллагуудаа уриалан, Төв байрны 680 гаруй ажилтан лифт ашиглахгүйгээр ажлын байрнаасаа гадагш задгай талбайд гарч, тохиолдож болзошгүй гамшгийн үед хэрхэн биеэ авч явах талаар сургуулилтыг хийсэн юм. Уг үйл ажиллагааны өмнөх өдрүүдэд ХХБанкны Хамгаалалт, аюулгүй байдлын газрын зүгээс нийт ажилтнуудад шаардлагатай мэдээлэл, зааварчилгаа, зөвлөгөөг өгсөн бөгөөд ажилтнуудын хувьд сургуулилтын үеэр ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй юм.

Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог дуугаргасан нь байгууллагуудын хувьд ажилтнуудаа сургах, тэдэнд гамшгийн үед хэрхэх мэдлэгийг олгож байгаа зөв зүйтэй үйл ажиллагаа хэмээн ХХБанк дэмжин, хүлээж авч, хэрэгжүүллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-03-21 103.229.122.186

зул бөхөхдөө бадамлана гэгчээр ХХБ-ны реклам сүүлийн үед ямар их болоо вэ? Сайн уу? Муу юу? аль нь вэ хөө

Avatar

Irgen 2019-03-21 202.9.45.88

Ouy Tolgoi, TDB ene 2 zuragt ene tereegeer PR-g ih hiij bna da, har hel amnaas zugataj bga sanaa ni chawaas

Avatar

Зочин 2019-03-21 64.119.23.23

Яасан идэвхтэй болчихов доо

Avatar

БАНК 2019-03-21 112.72.12.10

ЭЗЭН ЗАХИРЛУУДЫГ НЬ БАРИВЧИЛВАЛ ЭД АРАЙ ЖАГСАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Ажилтан 2019-03-21 49.0.212.192

ЭД НАР ЧИНЬ ХӨЛСНИЙ АЖИЛЧИД ТӨДИЙ ШҮҮ ДЭЭ, ГЭХДЭЭ ДЭЭГҮҮР ТАНИЛТАЙ НЬ ХХБ-Д ОРНО, ТАНИЛГҮЙ НЬ МАН НАМЫН СОГТУУ ТОЛГОЙ УНДАРМАА ГИШҮҮНИЙ КАПИТАЛ БАНКИНД Ч ОРЖ ЧАДДАГГҮЙ ХОРВОО ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-03-21 203.217.138.1

Хамгийн их мөнгөтэй, гэхдээ Хаан банк энэ тэр шиг реклам энээ тэрээ явуулдаггүй, далд нууц ноёнтон шиг банк байсан, ойрдоо яасан их реклам явуулдаг болов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж