НҮБ: 2030 он гэхэд хуванцрын хэрэглээг үлэмж хэмжээгээр багасгана

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

НҮБ: 2030 он гэхэд хуванцрын хэрэглээг үлэмж хэмжээгээр багасгана

НҮБ: 2030 он гэхэд хуванцрын хэрэглээг үлэмж хэмжээгээр багасгана

НҮБ-ын Байгаль орчны ассамблейн хурал энэ сарын 11-нээс 15-ний өдрүүдэд Кенийн нийслэл Найроби хотноо болж өнгөрсөн билээ. Энэ жилийн чуулганыг “Тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг хөхиүлэн дэмжих замаар байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх, инновацийн шийдлүүдийг дэмжих” гэсэн зорилтын хүрээнд зохион байгуулсан ба байгаль орчны сайд нар, эрдэмтэд, бизнес эрхлэгчид гээд нийт 4700 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Чуулганы үеэр хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь хуванцар, нийлэг бүтээгдэхүүний хэрэглээ, түүнийг багасгах асуудал байв. Энэхүү асуудлыг хэлэлцэж нийт 100 гаруй орон 2030 он гэхэд хуванцарын хэрэглээг “үлэмж” хэмжээгээр бууруулна гэдгээ амлаж, тогтоолыг баталсан байна. Харин энэхүү тогтоолыг АНУ тэргүүтэй хэд хэдэн улс эсэргүүцсэн гэнэ. Монгол Улсын хувьд нэг удаагийн, нимгэн нийлэг уутыг сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглосон.

Дэлхий дээр жил бүр найман сая гаруй тонн хуванцар хог хаягдлыг далай руу шууд хаядаг байна. Хуванцар хог хаягдал нь материалынхаа шинж чанараас шалтгаалж дунджаар 100-1000 жилийн  дараа байгальд шингэдэг.

эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж