“Эрдэнэс тавантолгой” компани хаалттай хувьцаат компани боллоо | News.MN

“Эрдэнэс тавантолгой” компани хаалттай хувьцаат компани боллоо

“Эрдэнэс тавантолгой” компани хаалттай хувьцаат компани боллоо

“Эрдэнэс тавантолгой” компани хаалттай хувьцаат компани боллоо

Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.

УИХ-аас 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын нийт иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд Засгийн газар 2012 онд уг хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлийг тогтоож өгсөн юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хөрөнгийн биржид бүртгэгдэж, нээлттэй хувьцаат компани болсноор иргэд өөрийн эзэмшиж байгаа хувьцааг худалдах эсвэл нэмж худалдан авах, бусдад шилжүүлэх, өвлүүлэх эрх үүсэх  юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-21 202.9.43.33

Тэгээд НЭЭГЭЭД байгаа юм уу ХААГААД байгаа юм уу ? . ёстой юуч ойлгохоо байлаа .

Avatar

албаар 2019-03-21 106.130.219.50

албаар ингэж бичдэгийн уу хаашаа юм бэ ....

Avatar

Иргэн 2019-03-21 64.119.25.243

Нээлттэй болсымуу хаалттай болсымуу? Хоёр өөр юм бичээд байхын

Avatar

Зочин 2019-03-21 109.69.67.17

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлн?” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж