Хакүхо даваагаа ахиулж, Какүрюү дахин уналаа

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Хакүхо даваагаа ахиулж, Какүрюү дахин уналаа

Хакүхо даваагаа ахиулж, Какүрюү дахин уналаа

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн Осака хотод болж байна. Өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал озэки /арслан/ Точиношинийг давж, 12 даваагаа авсан бол аварга Какүрюү озэки Такаясүд ялагдлаа. Какүрюү аварга есөн даваатай болсон бөгөөд сүүлийн гурван өдрийн хоёрт нь уналаа.

Өнөөдрийн барилдаанд Ичиножёо А.Ичиноров Асаноямагаар 11 дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Эндогоор тав дахь даваагаа авлаа.

Хаврын тэмцээнийг 12 өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо 12 даваатайгаар ганцаараа тэргүүлж байгаа бол Ичиножёо А.Ичинноров 11 даваа, нэг унаатай удаалж байна. Мөн озэки Такаясү, Гоэйдо нарын дөрвөн бөх 10 даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.

Хаврын тэмцээн маргааш 13 дахь өдрөө үргэлжлэн явагдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж