Хөвсгөл аймагт найман настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдоод байгаа Н.Мөнх-Оргилын хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалган гэм буруутайг нь хөдөлшгүй баримтаар нотолсон бөгөөд тэрээр мөн нийслэлийн Баянгол дүүрэгт 9-14 насны хоёр охиныг хүчирхийлсэн болохыг нь тогтоосон байна. Н. Мөнх-Оргилыг хохирогч охидод танин олуулалт хийхэд хүчирхийлэгч болохыг нь баталжээ. Уг этгээдийн үйлдсэн хүчингийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байгаа аж.
Н.Түвшин