Bertoni зөвхөн эрчүүдэд зориулав

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Bertoni зөвхөн эрчүүдэд зориулав

Бүх эрчүүд сайхан хослол өмсөх эрхтэй хэмээн Bertoni брэндийн өв залгамжлагч Клаус Брэклинг хэлсэн байдаг.

Ажил хэрэгч хослол нь залуусыг хөвгүүдээс ялгарах гадаад төрхийг илтгэж, зан төлөв, эрч хүч, эрх мэдэл болон эршүүд байдлыг илтгэнэ хэмээн Bertoni өгүүлж байна.

19-р зуунаас Европ болон Америкийн ард түмний дунд морь унахад илүү их тав тухтай, биед эвтэйхэн хослолын хэрэгцээ өдөр бүр өсөн нэмэгдсэн үе байсан ба тухайн үеэс хойш ажил хэрэгч хослол нь өнөөдрийг хүртэл хөгжиж өдгөө хүн бүрийн байнгын хэрэглээ болсон байна.    Тухайн үед хослол үйлдвэрлэхэд хатуу, бүрэн боловсруулаагүй арьсан материал болон даавууг ашигладаг байсан учраас хэрэглэж байгаа хүний хувьд тав тухгүй мэдрэмж өгдөг байсан ба нарийн оёдлын арга техник болон чанартай материалыг тасралтгүй эрэлхийллийн үр дүнд ажил хэрэгч хослол нь одоогийн бидний хэлж заншсан “ажил хэрэгч хослол” мэндэлсэн байна.

Монголоос хэрэглэгч бид биед эвтэйхэн, боломжийн үнэтэй, чанартай хослол худалдан авах амаргүй байдаг билээ, Улаанбаатар хотод зарагдаж байгаа хослол хэт үнэтэй эсвэл хүний биед эвтэй байдал, өнгө дизайн загвараараа голлогддог. Тэгвэл Дани улсын ажил хэрэгч, дэгжин, өөртөө итгэлтэй, ухаалаг залуусын брэнд болох Bertoni-г Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр албан ёсны эрхтэйгээр хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна.

Маркус Брэклин – Bertoni брэндийн үүсгэн байгуулагчийн ач хүү Монголд айлчлав

Уг брэндийн түүхийг сөхвөл, 1970 аад оны үед Дани улсын иргэн Палле нэртэй залуу Европын хамгийн алдар нэртэй, эртний сурвалжит гаралтай хааны гэр бүл, олимпын тамирчдад зориулан өмд урлаж өгдөг байсан аж. Улмаар түүний үйлдвэрлэл өргөжиж өдгөө дэлхийн улс орнуудад үнэ цэнэ, дахин давтагдашгүй загвар хийцээрээ ялгарч чаджээ 1993 оноос Франк гэх Польшийн цэргийн хослолын загварын эсгүүрчинтэй хамтран ажиллаж тэрээр брэндийн чанар, хийц, загвараа улам төгөлдөржүүлжээ.

Тодруулбал Палле Брэклин нь 1972 онд Дани улсын 2 дахь том хот болох Аархус-т “3B Bukser” нэртэйгээр өмд үйлдвэрлэн худалдаалж Bertoni брэндийн суурь албан ёсоор тавигдсан байдаг бөгөөд 1980 оны сүүлчээр Палле Брэклин нь  Италийн Милан хотод онгоцоо хүлээж байх зуур онгоцны буудлын чанга яригчаар Mr Bertoni гэж маш олон дуудаж энэхүү Итали нэр нь тус компанийн нэрийг өөрчлөх эхлэл тавигдсан байна.

Bertoni брэнд нь  хослол үйлдвэрлэж эхэлснээс өнөөг хүртэл Ирланд, Дани Норвеги, Сингапур улсуудад 28 өөрийн нэрийн дэлгүүрүүдээ нээсэн байна.

Зарим хослол нь сунадаг материалаар хийгдсэн учраас таны хөдөлгөөнийг хязгаарлахгүй тул таны биед тав тухыг мэдрүүлэх болно. Хослолоо өмссөн хэн бүхэн газрын теннис тоглож болохыг ч үгүйсгэхгүй биз.

50 жилийн туршлага, оёдол, загварын нарийн техник ашиглан танд хүргэж байгаа Bertoni брэнд дэлгүүр нь Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрийн 8-н давхарт байрлаж байна.

Bertoni –ийн хослолыг хэрхэн өмсөх вэ?

Ажил хэрэгч хослол өмсөхөд хамгийн энгийн сонголт бол цамц болон зангиа байдаг. Хэрэв та арай энгийн харагдахыг хүсвэл ажил хэрэгч хослолын дотор светр буюу T-neck өмсөхөд хангалттай. Ингэснээр та зангиа зүүснээс арай чөлөөтөй мэдрэмж төрөөд зогсохгүй та эрхэмсэг харагдах болно.

Таатай мэдээ ташрамд дуулгахад Bertoni брэнд нь  3-р сарыг дуустал   30%-40% -ийн хамдрал зарласан байгаа бөгөөд загваруудаас цөөн тоотой ирсэн тул та бүхэн яараарай.

Хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Хуучнаар цагаан хаалга, Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр
Утас: 8001-5505
Өдөр бүр: 10:00-20:00

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж