Шинэ Зеланд Галт зэвсгийн тухай хуулиа ирэх сард өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Шинэ Зеланд Галт зэвсгийн тухай хуулиа ирэх сард өөрчилнө

Шинэ Зеланд Галт зэвсгийн тухай хуулиа ирэх сард өөрчилнө
Assorted pistols, revolvers, rifles (including assault rifles), and ammunition in large pile with high capacity magazines.

Шинэ Зеландад хүссэн хүн бүр армийн загварын бүх төрлийн галт зэвсэг эзэмшихийг хориглоно хэмээн Шинэ-Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн мэдэгдлээ. Мөн тэрбээр ирэх дөрөвдүгээр сарын 11-н гэхэд холбогдох хуулийн төслийг парламентаар батлуулна гэдгээ онцолсон байна.

Кристчюрч хотод өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зэвсэглэсэн этгээд  хоёр сүмд халдлага үйлдэж 50 хүний амийг хохироосон хэрэг гарснаас хойш Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болоод байна.

Хуулийн төсөлд армийн зориулалтаар ашигладаг бүх төрлийн хагас автомат галт зэвсэг мөн түүнийг угсрахад ашигладаг бүх төрлийн сэлбэг эзэмшихийг хориглоно.

Хэрэв галт зэвсэг эзэмших эрхийг худалдаж авахыг хүсвэл 100 – 200 сая ам.доллар төлөх шаардлагатай бөгөөд энэ нь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс авсан арга хэмжээ хэмээн Ерөнхий сайд нь хэлжээ.

Халдлага үйлдсэн этгээд нь AR-15 загварын хагас автомат буугаар зэвсэглэсэн байсан аж. Түүнийг хүчин чадал өндөр нэмэлт магазин ашиглаж зэвсгээ тоноглосон хэмээн хууль сахиулагчид сэжиглэж байна.

Халдлагыг Австралийн иргэншилтэй, Брентон Таррант гэгч үйлдсэн гэж цагдаагийнхан сэжиглэж байгаа бөгөөд 2017 онд галт зэвсэг эзэмших эрхийг авсан аж.

Дээрх хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд галт зэвсэг эзэмшигч этгээдүүд хуульд хүндэтгэлтэй хандана байхаа хэмээн тус улсын Ерөнхий сайд тодотгов. Фермерчид паразит устгах зориулалттай ашигладаг зэвсэг мөн ангийн зориулалтаар өргөнөөр ашигладаг 0.22 диаметрын калибр буу зэрэг нь дээрх хуулийн заалтад үл хамаарна.

Шинэ-Зеланд улсад хууль ёсны дагуу галт зэвсэг эзэмшигчдийн ихэнх нь үндэсний нийтлэг эрх ашгийн төлөө авч байгаа арга хэмжээ гэдгийг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байгааг  мөн энэхүү мэдэгдлийнхээ үеэр Ерөнхий сайд Жакинда Ардерн онцолжээ.

Тус улсын Хууль зүйн сайд “Хөгжил нь галт зэвсэг эзэмших эрх юм хэмээн ойлгож болохгүй” хэмээжээ.

Дээрх хуулийн өөрчлөлтийг батлахаас өмнө яаралтай нөхцөлтэйгөөр галт зэвсэг худалдан авах боломжгүй болж буй аж.

Парламентын чуулган ирэх дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт эхлэнгүүт  хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхлэх аж. Улмаар дөрөвдүгээр сарын 11-нд багтаан Галт зэвсгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг батална хэмээжээ.

Дээрх хуулийн заалт хүчин төгөлдөр болмогц, галт зэвсэг эзэмшигч нь хууль зөрчсөн тохиолдолд 3000 ам.доллар хүртэлх мөнгөн торгууль эсвэл 3 жил хүртэлх цагдан хорих шийтгэл оногдуулна.

Б.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж