Суй Венжин, Хан Цон нар дэлхийн хошой аварга болов

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Суй Венжин, Хан Цон нар дэлхийн хошой аварга болов

Суй Венжин, Хан Цон нар дэлхийн хошой аварга болов

Япон улсын Сайтама хотноо болж буй 2019 уран гулгалтын ДАШТ-ий медалийн эзэд эхнээсээ тодорч байна. Спортын хосын чөлөөт үзүүлбэр явагдаж нэгдсэн дүнгээр алтан медалийг 2017 оны дэлхийн аварга Хятадын хос Суй Венжин болон Хан Цон нар хүртжээ. Ингэснээр Пёнчаны олимпийн мөнгөн медальт Хятадын хос дэлхийн аваргын хошой алтан медалийн эзэд болжээ. Хятадын хос өчигдөр явагдсан богино үзүүлбэрт дэд байранд шалгараад байсан бол өнөөдөр чөлөөт үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэснээр 234.84 оноогоор дэлхийн аваргын алтан медалийг хүртэж байна.

Мөнгөн медалийг богино үзүүлбэрт тэргүүлээд байсан Оросын Е.Тарасова, В.Морозов нар хүртсэн бол хүрэл медалийг мөн Оросын Н.Забияко болон А.Энбертом нар хүртжээ. Ерөнхийдөө спортын хосын төрлийн гол өрсөлдөөн Орос, Хятадын тамирчдын дунд өрнөсөн байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж