Хөдөө аж ахуйн сургууль Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн газар, Монголын хөрөнгийн биржүүдийн холбоо хамтран “Орлоготой оюутан” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр /2019.03.21/ зохион байгууллаа.
Засгийн газрын 2016 оны 178 дугаар тогтоолоор батлагдсан “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд дотоодын томоохон ажил олгогчдын төлөөллүүд бас хүрэлцэн ирсэн юм. Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутнуудын олонх нь дунд төгсөх ангийнхан байсан бөгөөд нийт 250 ажлын байр санал болголоо.
Өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулав.
Б.ЕСҮХЭЙ