Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулсан ТОП 100 аж ахуйн нэгжид ДДэшТВ ХХК шалгарч засгийн газрын ордонд болсон ёслолын ажиллагааны үеэр Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас цом, өргөмжлөл гардан авлаа.
Монгол улсын эдийн засаг, нийгэмд жинтэй хувь нэмэр оруулсан компаниудыг борлуулалт, төсөвт оруулсан татвар, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлага зэрэг үзүүлэлтээр төрийн яам агентлагууд болон МҮХАҮТ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаруулж ТОП 100 аж ахуйн нэгжээр өргөмжилсөн билээ.
Бид 2014 онд Монгол улс тоон системд шилжих үндэсний хөтөлбөртэй уялдуулан бүх хэрэглэгчдийг тоон системд бүрэн шилжүүлж шинэ технологи нэвтрүүлснээр Монгол, Гадаадын телевизийн шилдэг 90 сувгийг 3 багц болгон хүргээд байна.
Манай компани нь улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан хөрөнгө оруулалт хийж, ажлын байрыг нэмэгдүүлэн, ажилчдын нийгмийн асуудалд анхааран ажиллаж ирлээ. Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байна.
Цаг ямагт шинийг эрэлхийлж, үйлчилгээгээ байнга сайжруулж, шинэлэг техник технологийг нэвтрүүлэн хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцсэн сонирхолтой контентуудыг санал болгон ажиллах бөгөөд ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсийг хамтран бүтээлцсэн хэрэглэгч нартаа баярлалаа.
Хойморт тань гэрэлтэх хийморь ДДэшТВ компани