ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын тэргүүн Алексей Орлов өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өчигдөр /2019.03.20/ гаргажээ. Тэрбээр 2010 оноос Халимаг улсын тэргүүнээр ажилласан юм.
Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин кикбоксын дэлхийн аварга болж байсан Бату Хасиковыг тус улсын дараагийн тэргүүнээр томилж байгаагаа мэдэгдсэн байна. Өдгөө 38 настай “Батухан” хочит Бату Хасиков нь өмнө нь Холбооны зөвлөлд Халимаг улсыг төлөөлөх төлөөгчөөр ажиллаж байсан ба 2017 оноос олбооны зөвлөл дэх Залуучуудын хэрэг эрхлэх газрын тэргүүнээр ажиллаж байгаа аж.
Ердөө 300 мянган хүн амтай, Европ тив дэх цорын ганц Буддын шашинтай улсыг 1993-2010 он хүртэл Дэлхийн Шатрын холбооны ерөнхийлөгч байсан Кирсан Илюмжинов удирдаж байсан юм.
Эх сурвалж:RT
Холбоотой мэдээ