Санхүүгийн зохицуулах хорооноос албан хаагчиддаа мэдлэг мэдээлэл олгох үүднээс ээлжит “Мэдээллийн цаг” дотоод сургалт зохион байгууллаа.
Хорооны удирдлага, өнгөрсөн онд хийгдсэн томоохон ажлууд, гаргасан ахиц дэвшлээ дурьдаж, шинэчилсэн дүрэм, журмуудаа танилцуулсанаас гадна, ” Монголын санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг”-ээс багш урьж, сургалт явуулсан юм.
Албан хаагч хэрхэн өндөр ёс суртахуунтай байх талаар сонирхолтой кэйсүүд дээр харилцан ярилцаж, ажлын хүрээнд амьдрал дээр урган гардаг асуудлуудад хэрхэн эерэгээр хандаж, зөв гарцыг олох, ёс зүйгээ хэрхэн хамгаалж авч үлдэх талаар бодит жишээн дээр тайлбарласан сургалт боллоо.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ