“Ажил хийх гоё” төслийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

“Ажил хийх гоё” төслийг танилцуулав

АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр World Learning олон улсын Төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй #LEADMongolia 2018 хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй төслийн талаарх мэдээллийг өнөөдөр/2019.03.21/ “Монгол ньюс” төвд өглөө.

“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” багийн хэрэгжүүлж буй “Ажил хийх гоё” /Internship Compass/ төслийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци дэмжиж байгаа аж.

“Ажил хийх гоё” төсөл нь нийслэл, орон нутагт их, дээд сургуульд суралцаж буй 3, 4-р курсийн оюутнууд болон ажил идэвхтэй хайж буй 20-29 насны залуучуудад зориулагджээ.  Хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 20 оролцогч харилцааны чадвар, инновацийн мэдэгдэхүүн болон гадаад хэлний мэдлэгээ түргэн хугацаанд дээшлүүлэх боломжтой юм байна.

Хөтөлбөр нь 21 хононийн дадлагын ажил, сургалт хөгжлийн хөтөлбөр бөгөөд “чадавхжуулах сургалт”, “ажлын туршлага хуримтлуулах дадлага” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрджээ. Сонирхсон оролцогчид https://www.jotform.com/form–д бүртгүүлэх юм байна.

Уг төслийн өөр нэгэн зорилго нь тогтвортой ажлын байр идэвхтэй хайж буй залууст зориулсан дадлагын гарын авлага боловсруулахад чиглэж буй. Гарын авлага нь Монгол Улс дахь дадлагын системийн хөгжлийг сайжруулахад хувь нэмэр оруулах, залуу ажилтнуудыг ажилд авахдаа хүний нөөцийн менежментийн үр дүнтэй арга хэрэгслийг зөв ашиглахад нь ажил олгогч нарт туслах зорилготой аж. Уг хөтөлбөрт хамрагдсанаар та гагцхүү өөртөө бус Монголын хөдөлмөрийн насны бүх залуусын ирээдүйн хөгжилд хувь нэмэрээ оруулна гэдгийг онцолж байв.

Монгол дахь ажилгүй иргэдийн 35,6 хувийг 20-29 насны залуус бүрдүүлж байна. Үүгээр зогсохгүй эдгээр ажилгүй иргэдийн гуравны нэг нь дээд боловсролтой залуус байгааг судалгаагаар харуулжээ.

#LEADMongolia 2018 хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” багийн хэрэгжүүлж буй “Ажил хийх гоё” /Internship Compass/ төслийг сонирхож байгаа залуусыг https://www.jotform.com/form–с мэдээлэл авахыг зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж