Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татах саналыг буцаажээ | News.MN

Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татах саналыг буцаажээ

Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татах саналыг буцаажээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар өнөөдөр /2019.03.21/ мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд “Өмнөх УИХ-ын үед Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажиллагаанд Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж, шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу НПГ-аас хяналт тавин ажиллаж байна. Уг хэрэгт 2002 оны хуучин хуульд зааснаар эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Энэ асуудлыг дээрх хэрэгтэй хамтатган шалгах асуудлыг АТГ-т шилжүүлээд байгаа. Уг хэрэгт өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Уран зураг хураасан гэдэг мэдээлэлд хариулт өгөөч? Хаанаас хурааж авсан юм бол?

-Тухайн хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Ийм учраас тухайн дүүргийн прокуророос мэдээлэл авах боломжтой.

-Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татсан асуудалд тайлбар өгөөч?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас 400 сая ам доллараар худалдан авсан асуудалд эх үүсвэр нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт мөрдөгчдийн зүгээс тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан, мөнгө угаах гэмт хэргүүдэд яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарын хувьд банкны чадварыг алдагдуулсан зүйл ангиар тус тус яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахаар санхүүжүүлсэн 400 сая ам долларын эх үүсвэрийг хэрвээ төрийн мөнгөнөөс авсан бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудал яригдана. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх дөрвөн нэр бүхий хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн хэрэгт шалгаж байгаа учраас одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд буцаасан.

-С.Зориг агсны хэрэгт нэр бүхий гурван хүнийг саатуулан шалгаж байгаа гэдэг мэдээлэл байна?

-С.Зориг агсны хэрэгтэй холбоотой өмнөх шүүхийн тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр явж байна. Хэвлэлээр гараад байгаа хоёр албан тушаалтныг тухайн үед шалгалт хийж байсан хоёр тагнуулын ажилтныг саатуулсан асуудал байгаа. Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учир нарийвчлан мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Сүүлийн үед шүүгч нартай холбоотой мэдээлэл гараад байгаа шүү дээ. Хөрөнгийн эх үүсвэрээ баталж чадаагүй шүүгч нарыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэчнээн шүүгчийг шалгасан юм бол?

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байгаа. Албан ёсоор яллагдагчаар татаад хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр нэр бүхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал байгаа. Уг асуудал хөрөнгөжсөн асуудалтай холбоогүй. Өөр зүйл ангиар шалгасан байдаг.

-Худалдаа хөгжлийн банкны удирдлагыг яллагдагчаар татахаас татгалзаж байгаа юм байна. Ямар үндэслэлээр?

-Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан. Хуулийн байгууллагууд хуульд заасан журмаараа шалгагдана.

-ЖДҮ-тэй холбоотой гишүүдийг нэмж яллагдагчаар татсан асуудал байгаа юу?

-Нэр бүхий таван гишүүнийг татсан. Мөрдөн байцаах албанаас нэмж хүний нэр өгөөгүй байна.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

100 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-03-21 64.119.19.231

Uls orniig er ni huviin hevshil l hugjuuldegshdee

Avatar

Зочин 2019-03-21 103.57.95.225

уунийг одоо ямар мэдээлэл гэхэв дээ чааваас гэж

Avatar

Үнэн 2019-03-21 103.11.193.98

ХХБ нь Монголын 3 том банкны нэг, банкны үйл ажиллагаа маш эмзэг, итгэлцэл дээр тогтдог. Хэрвээ ХХБанк дампуурвал Женко Топор Нямхор 3 сэтгэл нь ханана, харин Монгол улсад маш том эдийн засгийн хямрал тогтворгүй байдал үүснэ. Аливаа төрийн бус банктай холбоотой асуудлыг ийм дуулиантай хийдэггүй. ЭНЭ ЗҮГЭЭР Л ХХБанкыг унагах гэсэн санаатай сүржигнэл. Хэрэг байгаа бол шуугиан тарилгүй мөрдөөд, батлаад, шүүгээд дараа нь зарладаг. БОЛГООМЖТОЙ ХҮМҮҮСЭЭ БИДНИЙ ДЭЭР ДАРАНГУЙЛАГЧ, МАФИ 2 ХҮН БАЙНА.

Avatar

Зочин 2019-03-21 66.181.186.26

мафи байхгүй шударга ёс л байна.Битгий ай тайван сууж байгаад шалгуул.тэгэх үү

Avatar

Bayaraa 2019-03-21 202.126.89.229

Huulich altangerelin yaridag yag unen bugd adil tegsh erhte bhguin bol bid huuli yaraid yahin be

Avatar

зочин 2019-03-21 103.9.90.98

ХХБ-ны Эрдэнэбилэг нарын хүмүүс ЭнхАмгаланг Ерөнхий прокурор болгосон гэнэ лээ. Тэгэхээр өндөр албан тушаалд тавьсан хүнээ эргэж яллагдагчаар татах уу даа.

Avatar

Зочин 2019-03-21 64.119.21.87

хорин ембуу хараад хормойгоо сехдег борхиор уу даа?

Avatar

Зочин 2019-03-21 64.119.21.87

арван ембуу хараад алгаа тосдог борхиор уу даа?

Avatar

ajiglaj 2019-03-21 212.25.6.67

news.mn iimerhuu humuusiin tarhi ugaah meduuleg niitelj demjdeg n ahiad l haragdlaa.. Ene emegtei huuli sahiulah baitugai gemt heregten umuurj huuliin uurgee bieluulehgui baigaa yum bish uu ? Jiriin huniig bol ug heluulehgui amiig n haagaad, yal togtoogood udurt n ganz hudag rum yuwuuldag biz dee ? eswel ustgadagaa zorigiin heregees bas haragdaad baihad, ard tumen iimerhuu humuust itgeed huleegeed suuzgaagaad baidag n uursduu ezest n hohrihoo oilgohgui baigaa n sonin

Avatar

Зочин 2019-03-21 103.212.117.152

Давгасүрэн гэдэг хүн бол прокурорын байгууллагын ажилтан биш. Дэд хурандаа цолтой, цагдаад байсан хүн шууд прокурорт ирээд гүйцэтгэх ажилд хяналт тавьдаг дарга болсон гэнэ. Энхамгалангийн бууны нохой хэн дуртайгаа тагнаж чагнадаг. Үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд.

Avatar

Зочин 2019-03-21 202.9.43.121

Эмэгтэй хүнд эрх мэдэл өгвөл ..Яргачингаас дор болдог өсөө авагч, алуурчин, мэргэн бууч, хор өгөгч, төр эргүүлэх гэх мэт бүх бузрыг хийдэг гэдгийг мэддэг биз дээ Эрдэнэсувд аа ???

Avatar

Зочин 2019-03-21 45.56.141.90

Hudaldaa hogjliin prokuroruud

Avatar

Нотлох баримтыг нь 2019-03-21 106.130.219.50

нотлох баримтыг чинь их тодорхой төрийн байгууллагаас гаргаж өгөөд байгаа нь биш үү .... нягтлан шалгах ажлаа муу хийдэг эсвэл хуйвалдчихсан эсвэл үнэхээр мэдлэг нь хүрдэггүй .... Энэ шүүхийнхнийг маш их ноцтой асуудлууд бна

Avatar

Нотлох баримтыг нь 2019-03-21 106.130.219.50

нотлох баримтыг чинь их тодорхой төрийн байгууллагаас гаргаж өгөөд байгаа нь биш үү .... нягтлан шалгах ажлаа муу хийдэг эсвэл хуйвалдчихсан эсвэл үнэхээр мэдлэг нь хүрдэггүй .... Энэ шүүхийнхнийг маш их ноцтой асуудлууд бнс

Avatar

Зочин 2019-03-21 84.0.107.151

За за бас арай л юмаа. Прокурор шүүхийг систeмээр нэн даруй өөрчлөлтөнд оруулахгүй бол үнэхээр ялзарсан.

Avatar

h 2019-03-21 210.217.18.79

Shuugchdiin ajild oroltshoo boliyoo!!!

Avatar

kk 2019-03-21 122.201.31.135

ene shvvgch nertei avilgachdiig nyallaachee. ard tumen tewchikhgui shuu.

Avatar

Зочин 2019-03-21 122.201.31.135

ene shvvgch nertei avilgachdiig nyallaachee. ard tumen tewchikhgui shuu.

Avatar

Зочин 2019-03-21 202.9.43.208

Шүүх алдвал хэлмэгдүүлэлт болно

Avatar

Зочин 2019-03-21 210.217.18.79

Gem buruutai n togtoogdoogui bhd ingehee boliyoo

Avatar

Зочин 2019-03-21 126.245.135.98

Elbegee pizdaa chini shudargaa shuuh haana bnaaaa!!!!

Avatar

иргэн 2019-03-21 202.9.42.206

Энэ эмэгчинд улсын ерѳнхий прокурор Энхамгалан тушаал ѳгсѳн байгаа Монгол улсын ерѳнхийлѳгчийг нохойн чинээ бодохгүй томорч байсан.Энхамгаланг огцруулж шоронд хийгээчээ.

Avatar

Зочин 2019-03-21 5.77.28.95

Эмэгтэй САГСАЙ байна.Царай зүс муутай эмэгтэй төрийн форм өмсөөд чоно болдог.Төр төмөр нүүрээ харуулж чадахгүй юу? Маш аюултай сүлжээ байгаа үр хүүхэдтэй юу өрх толгойлсон байдаг.Маш аюултай......ийм өлбанаас хол байлгах ёстой шүү.....амьдралын төгсгөлийг нь харж байна.Маш муугаар төгсөх юм байна.

Avatar

Зочин 2019-03-21 202.9.43.121

үнэн хэлж

Avatar

Зочин 2019-03-21 5.77.28.95

Эмэгтэй САГСАЙ байна.Царай зүс муутай эмэгтэй төрийн форм өмсөөд чоно болдог.Төр төмөр нүүрээ харуулж чадахгүй юу? Маш аюултай сүлжээ байгаа үр хүүхэдтэй юу өрх толгойлсон байдаг.Маш аюултай......ийм өлбанаас хол байлгах ёстой шүү.....амьдралын төгсгөлийг нь харж байна.Маш муугаар төгсөх юм байна.

Avatar

hh 2019-03-21 210.217.18.79

Denduu yumaa! humuusin ajild oroltsd gem buruugyi humuusig gutgeed

Avatar

иргэн 2019-03-21 202.179.26.190

дэндүү Шударга бус Шийдвэр гаргасан байна даа Жирийн Биднийг иймэрхүү Асуудал гаргасан бол аль хэдийн Сэжигтнээр татаад Хорих зөвшөөрөл өгчихнө шүү дээ Та нар

Avatar

Зочин 2019-03-21 210.217.18.79

uls turchid shuuh prokuoriin ajil hh gd bgan bl hiildee!!! neg l ih poporson humuus

Avatar

Зочин 2019-03-21 103.212.118.199

Нотлох баримт гэдэг бол хамгийн чухал зүйл тэр хүнийг хичнээн буруутайг мэдсэн ч нотлох баримт хангалтгүй хоосон яриа байвал

Avatar

Зочин 2019-03-21 103.212.118.199

Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Тэрнээс чинь өмнө хорьж, саатуулан шалгадаг хуультай юм. Энгийн ардын хүүхдүүд шоронгоор дүүрэн суугаад хэргээ шалгуулж л байна. Баячуудыг болохоор суулгаж болдоггүй ардчилсан нийгэм үү?

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Бас нэг эмэгчин сагсайчин уу?

Avatar

Хулан 2019-03-21 60.249.228.244

Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон юм уу!! Үгүй л биз дээ!!! Ийм байхад хэнийг ч буруутгаж болохгүй!!!

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Төрийн сүлдэнд тангараг өргөж, гарын үсэг зурсан Прокурор татвар төлөгчдийн мөнгөөр Улсын төсвөөс цалинждаг мөртлөө эзний боол болж, Төрд тэрсэлсэн байна. Яах ёстой вэ?

Avatar

Зочин 2019-03-21 203.181.8.155

..Стандарт банкинд тавьсан их өр сар тутамд 1.2 сая $ оор үржсээр л.. Эрдэнэтийг барьцаалж гаднаас зээл аваад “идчихсэн” Жастын Батхүү, Алтан авхай, Ч.Ганзориг, Т.Очирхүү, Д.Сугар нарын өрийг зэсийн баяжмалаар сэм төлж, Оросоос оруулаад ирсэн 49% л гэх 51% ыг ярихгүй нтр

Avatar

Зочин 2019-03-21 203.181.8.155

Нямка мэдээлэл хийж бна. Эрдэнэтийг шууд 100 хувь төрд авах шийдвэр гаргачихаж түзний хүү. Н.Анхбаяр гэдэг хүн шахаачдын тэргүүнээр сонгогдох байх даа

Avatar

Зочин 2019-03-21 150.129.142.18

Ajlaa hiij ard tumniihee toloo nasaaraa zutgej baigaa hund mongolchuud ter baitugai hayaj chadna aa. Chi hulgaigaa aldaad hetsuudchihev uu?

Avatar

Зочин 2019-03-21 203.181.8.155

Нотлох баримтгүйгээр байгуулдагыг шүүхэд өгдөг монголн төрчдээ шүлс төрчид бүр өнгөрч

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Vi har sökt igenom våra databaser och konstaterar följande för IP-adressen 203.181.0.155.\n\nIP-adressen verkar höra hemma i Inazawa, Japan

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Бас нэг эмэгчин сагсайчин уу?

Avatar

Зочин 2019-03-21 203.181.8.155

Хуулийн шийдвэр гөржээ

Avatar

бол 2019-03-21 202.9.43.185

нийслэлийн прхокурор сахал эрдэнэбилэгийн халаасанд бий. нийслэлийн ерөнхий прокооор баярмаганай гэж гэж нэг лалар бий_ тэр тэдэнтэй холбоотйо гэнэ лээ үхсэн хүүрийг үтэр түргэн зайлуулаач ээ

Avatar

Зочин 2019-03-21 103.212.117.152

Баярмагнай байнга мурийтэй тоглодог. Германд хулгайн хэргээр шийтгүүлж байсан. Үнэтэй бууны цуглуулагтай гэнэ лээ.

Avatar

Зочин 2019-03-21 203.181.8.155

Ардын түмний өмч гсн нэрэн доор эрдэнэтэд шахаа хийгч улс төрчид болиоо

Avatar

Зочин 2019-03-21 203.181.8.155

Төр дээрэмээ зогсоо

Avatar

Зочин 2019-03-21 43.242.243.56

Хэн сайн жүжиг тоглоно. Тэр сайн гишүүн болчих юм аа ккк

Avatar

Зочин 2019-03-21 66.181.186.183

Mongol bank hezee huvid ochchiv? Hugjliin banj bas huvichlagdaa yu? turiin bank ch huviih bolchij erguu atsnuud

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Тийм. Сахалт эзний түрийвчинд байдаг юм.

Avatar

зочин 2019-03-21 192.241.181.49

ХУВИЙН БАНК ХУВИЙН ХЭВШИЛД ЗЭЭЛ ӨГСӨН НЬ ЯМАРЧ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ТУЛ ХЭРЭГ ҮҮСГЭЖ МӨРДӨН,ШОРОНД ХОРЬЖ СААТУУЛАХ ҮНДЭСБОЛОХГҮЙ, ПРОКУРОР ЗӨВХӨН ХУУЛИА БАРИНА, ХУУЛИАС ГАДУУР ХЭНИЙГЧ БАРИВЧЛАЖ,МӨРДӨН МӨШГӨЖ,БАРИЧЛАЖ,НЭГЖЛЭГ ХИЙЖ ҮЛ БОЛНО ГЭСЭН ХУУЛЬТАЙФ УЛС, ТЭДНИЙГ ХАЛУУЛЖ ХӨРӨНГИЙГ НЬ ДЭЭРЭМДЭЖ БУЙ ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ҮГЭЭР,ҮЙЛДЛЭЭР ПРОКУРОР АЖИЛЛАХ ЁСГҮЙ,ШҮҮХ ПРОКУРОР НЬ ЯДАЖ НЯМДОРЖ НАРЫН ТАЛД БАЙХГҮЙ БАЙГАА НЬ ЯАМАЙДАА

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Улсын мөнгийг угааж Улсын мөнгөөр Улсын хөрөнгийг хувьдаа завшсан байна. Хулгай Хөгжлийн банк анхнаасаа Дүрмийн сангаа эх үүсвэр нь тодорхойгүй, гарал үүсэл нь маш сэжигтэй хар мөнгө угааж бүрдүүлсэн хулгайн банк. Хувь нийлүүлсэн хөрөнгийн 98% нь гадаадынх. Монголын банк ч биш.

Avatar

Монгол иргэн 2019-03-21 178.62.36.18

Шүүх хяналтын байгуулгын ажилтан бүрийг хэт улс төржүүлээд байвал 1937 оны их хэлмэгдүүлэлт дахин ирж байгаагийн шинж шүү . Алдаа оноо байхыг үгүйсгэхгүй бүхэлд нь харлуулах далд хорон явуулга маш хүчтэй өрнөж байгаад харамсаж байна

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Тэд чинь бүгд эзний боолууд болсоон.

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Хувьчлагдсан прокурор хятад угсааных.

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Монголын шүүх, прокурор, АТГ, тагнуул нь сахалт эзэн, тарвага, Ми овогт нарт хувьчлагдчихсан байгаа гэдэг нь үүгээр ингээд нотлогдлоо.

Avatar

1 2019-03-21 185.220.101.21

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлн?” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

Зочин 2019-03-21 64.119.25.51

хэдийнээ Шинэ МАНАН бий болжээ. Тэд бидний нүднээс далдуур найраагаа хийж байгаа. Бүгд дээгүүрээ тэврэлдсэн байгаа. Бид л энд бачуураад байгаа болохоос дээгүүрээ бүгд нэг орных бүгд нэг халаасных бүгд нэг хөнжлийнх

Avatar

Зочин 2019-03-21 66.181.187.104

Яаж чадаж байнаа новшнууд. Ёстой алуулж байхдаа таарсан хөгийн гичий янханы үүрнүүд

Avatar

Зочин 2019-03-21 66.181.187.104

Лалрын прокуроруудыг дүүжил. Муусайн хэрэг будилуулдаг жинхэнэ том гарын луйварчингийн хулгайчууд. Яаж чадаж байнаа новшнууд Очоод шатаачих юмсан

Avatar

ЗОЧИН 2019-03-21 202.126.89.161

МАНАГИЙН ТАВИУРУУД МӨНХИЙНХ БИШ ДЭЭ !!! АРД ТҮМНИЙХЭЭ ЭСРЭГ , УРВАГЧ , ХУЛГАЙЧ НАРЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙНА !!! УДАХГҮЙ ӨӨРСДИЙГ НЬ ЯЛЛАХ ЦАГ ИРНЭЭ !!!

Avatar

ТА БОЛИЛДОО 2019-03-21 66.181.176.133

Хуулийнхан болохоо байсан. Мөнгөтэй хүнд үйлчилдэг болоод удлаа. Ерөнхийлөгч яаралтайгаар хуулийн байгууллагуудаа өөрчлөн шинэчлэх ёстой. ХУУЛИЙНХАН АВЛИГАД бүрэн идэгдсэн.

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Энэ прокурор пяхлуунууд чинь өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн дээд цээрлэл хүлээхэд гомдолгүй гэж гарын үсэг зурдаг юм. Одоо Цэргийн хээрийн шүүхээр оруулж, олны өмнө цаазаар авахаас өөр аргагүй боллоо.

Avatar

ЗОЧИН 2019-03-21 202.131.233.190

ХУВИЙН БАНК ХУВИЙН ХЭВШИЛД ЗЭЭЛ ӨГСӨН НЬ ЯМАРЧ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ТУЛ ХЭРЭГ ҮҮСГЭЖ МӨРДӨН,ШОРОНД ХОРЬЖ СААТУУЛАХ ҮНДЭСБОЛОХГҮЙ, ПРОКУРОР ЗӨВХӨН ХУУЛИА БАРИНА, ХУУЛИАС ГАДУУР ХЭНИЙГЧ БАРИВЧЛАЖ,МӨРДӨН МӨШГӨЖ,БАРИЧЛАЖ,НЭГЖЛЭГ ХИЙЖ ҮЛ БОЛНО ГЭСЭН ХУУЛЬТАЙФ УЛС, ТЭДНИЙГ ХАЛУУЛЖ ХӨРӨНГИЙГ НЬ ДЭЭРЭМДЭЖ БУЙ ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ҮГЭЭР,ҮЙЛДЛЭЭР ПРОКУРОР АЖИЛЛАХ ЁСГҮЙ,

Avatar

Зочин 2019-03-21 5.77.28.95

Алгуурвал алд тэлэм алдана. Төр засаг ойрын бодолтой байвал......холын зовлон их болно. Хүчний байгууллага бүгд мафийн гарт оржээ. Миний мэдхийн Монголын шүүгч нараас нэг л хүн / цорын ганц/ гэх хороололд амьдардаг.Шар хаданд аавынхаа хашаанд 4×6 тоосогон байшинд маш өрөвдөлтэй. Бусад бүх шүүгч диваажинд гээд бодчих.....

Avatar

Зочин 2019-03-21 150.129.140.203

Сурвалжлагч анр мэргэжлийн хүмүүсийн яриаг диктофонд бичиж аваад алдаагүй зөв нийтэлж баймаар юмаа!!! Энэ бичсэн юм чинь бөөн алдаа, ойлгомжгүй болжээ!!! Ж: "албан тушаалтныг татан буулгах" гэж юу бичээд байна вэ???

Avatar

Зочин 2019-03-21 202.170.84.188

Новшийн шүүгчид ингээд дахин 1тэрбумын хадгаламжтай шүүгч нэгээр нэмэгдлээ, баяр хүргэе!!! ... Монгол улсын шүүгчид баяжиж байвал улс орны шударга ёс ямар хамаатайн тээ!!!!!

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Шүүх, прокурорт Онц байдал зарлаж, Цэргийн хээрийн шүүх ажиллуулах цаг болжээ. Бүгд өргөсөн тангаргийнхаа эсрэг ажиллаж байна. Энэ прокурорынхоор бол энгийн ардын хүүхдүүд хоригдож шалгагдах ёстой, мөнгө угаасан Хулгай Хөгжлийн Банкныхан хоригдож шалгагдаж болохгүй юм байна л даа.

Avatar

Зочин 2019-03-21 202.9.43.213

Шүүх хуулийн хүрээнд л ажилладаг юм билээ, чиний сэтгэлийн хөөрлөөр биш ээ, наад хүмүүс чинь шүүхэд очихгүй байх бүх гаргалгаа, баримтаа хийчихсэн болохоор шалгаад юм гарахгүй ээ

Avatar

Зочин 2019-03-21 66.181.187.104

Луйвраа битгий өмгөөл 209-өө. Удахгүй энэ прокурор гичийнүүдийг эх орноосоо урвасан хэргээр СБ-ын талбай дээр чулуугаар шидэж алнаа

Avatar

Зочин 2019-03-21 5.77.28.95

Эмэгтэй хүнд эрх мэдэл өгвөл ..Ярагчингаас дор болдог өсөө авагч алуурчин мэргэн бууч хор өгөгч гэх мэт төр эргүүлэх гэх мэт бүх бузрыг хийдэг гэдгийг мэддэг биз дээ

Avatar

Иргэн 2019-03-21 202.21.124.185

Эрдэнэбилэгийн хөхүүл, Элбэгдоржийн тавиул Энх-амгалан гэж хөрөнгөжсөн хурандаагийн үлдэгдлийг зайлуулахгүй бол аргагүй ш дээ, хэзээ тэжээвэр нохой эзэн рүүгээ боргож байлаа

Avatar

Мөнгөнд биеэ тушаасан 2019-03-21 43.242.243.52

Мөнгөнд бие сэтгэл, тэр ч бүү хэл эх орноо тавьж туусан энэ прокурорынхон. Ийм байхад Монголд яаж насыг барна даа. Үнэхээр муухай хүмүүс юм аа.

Avatar

Зочин 2019-03-21 150.129.141.251

Монглын Шүүх , Прокурорын удидлагуудыг маргааш л солихгүй бол энэ ажил чинь явахгүй юм байна Нөгөөдөр бол Та нар хоцроно

Avatar

Зочин 2019-03-21 64.119.26.179

Авлигын улмаас дампуурч гүйцсэн шүүх прокурорт итгэх аргагүй болсон. Том хэргүүд замхарсаар байгаа. Цэц буюу Үндсэн хуулийн шүүхийн асуудалд бусад шүүх оролцож Төрийн дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй болгосоор байгааг таслан зогсоох цаг болоод удаж байна

Avatar

h 2019-03-21 37.120.154.46

Zuw2

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Энэ прокурор сахалт эзнийхээ талд ажиллаж байна. Өргөсөн тангаргаа мартсан уу?

Avatar

ЭНХБАЯРААС БУСДЫГ ТЭНГЭР НИРГЭХ БОЛТУГАЙ 2019-03-21 202.131.7.226

Энхбаяр гэдэг хүн байнга худлаа ярина гэж байхгүй. Одоо цагт бол харин баоиар юмнуудын хийсэн ажлыг хэн гэдгийг дэлгэж байна. Олон жил нуусан байхдаа. Энэ хүнийг хэн байхад хэнүүс юу хийж ямар албан тушаалд байлаа. Ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөлөө гэдэг болсон шүү. Энэ хүн харин тэвчээртэйдээ өдий хүрлээ одоо дэлгэх цаг нь болсооооооон болсон.

Avatar

Зочин 2019-03-21 202.179.27.60

Цагдаа руу Нямдоржийн хөл гар орсон байна. Өөрөө сайд нь юм аргагүй. Цэргийн тогтолцоотой хойно. Тэмүүжин өөрчлөх гээд чадаагүй. Сайд нь цагдааг бүрэн бүрэлдэхүүнээр нь хөдөлгөж болдог тийм тогтолцоог Нямдорж хадгалахыг хүссэн. Социализмийн үеийнх шиг. Зүүн Германы ГДР шиг. Баруун Герман руу ханыг давах гэхэд нь зүгээр л буудчихдаг байсан юм.

Avatar

Зочин 2019-03-21 202.179.27.60

Өөрөөр хэлбэл манай Прокурорын байгууллага улстөрчдийн хөл гар болдоггүй бол Цагдаагийн байгууллага нь болох боломжтой. Прокурорт илүү итгэнэ ээ, өнөөгийн нөхцөлд.

Avatar

Зочин 2019-03-21 66.181.187.104

Шаа шаа. Прокт итгэнэ ч гэх шиг

Avatar

Зочин 2019-03-21 192.82.64.251

Зайлаа чи та нарыг удахгуй цааш нь харуулнаа.

Avatar

Монгол 2019-03-21 192.82.64.251

Зайлаа чи та нарыг удахгуй цааш нь харуулнаа.

Avatar

Зочин 2019-03-21 202.21.100.210

Шүүх хяналтын байгуулгын ажилтан бүрийг хэт улс төржүүлээд байвал 1937 оны их хэлмэгдүүлэлт дахин ирж байгаагийн шинж шүү . Алдаа оноо байхыг үгүйсгэхгүй бүхэлд нь харлуулах далд хорон явуулга маш хүчтэй өрнөж байгаад харамсаж байна

Avatar

Зочин 2019-03-21 202.72.245.198

МАНАН ХҮЧТЭЙ ХЭВЭЭР

Avatar

mgl 2019-03-21 202.9.43.236

Ajlaa mash muu hiij baina.

Avatar

Зочин 2019-03-21 66.181.178.92

ард түмэндээ ч гэсэн ингэж энэрэнгүй хандаж байгаарай. ялангуяа анх удаа хэрэгт холбогдсон хүнд. мөрөөрөө явж байгаад бусдын буруутай нөлөөллөөс, гүтгэлгээр хэрэгтэн болох тохиолдол гарсан

Avatar

Зочин 2019-03-21 94.46.167.18

Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.

Avatar

Зочин 2019-03-21 94.46.167.18

Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ

Avatar

Зочин 2019-03-21 103.212.118.199

Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.

Avatar

Зочин 2019-03-21 185.203.122.11

Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.

Avatar

Зочин 2019-03-21 66.181.179.12

ТОНИЛ ЖИРИЙН АРД ИРГЭДИЙГ ДУР ЗОРГООРОО БАРЬЖ АВААД ХОРЬДОГ Л ЮМ БИЛЭЭ.

Avatar

Зочин 2019-03-21 64.119.23.216

сахалын хуулийн зовлохоор ажиллаж байсан еронхий прокурор М.Энх-Амгалан гэдэг хунийг хэзээ ХООХ вэ

Avatar

Зочин 2019-03-21 64.119.17.89

ѳѳрсдѳѳ цалин ѳндѳртѳй бас хажуугаар нь янз бүрийн орлого байгаа биз тийм болхоор хар амиа л

Avatar

Á¿õ þì õóóëèéí äàãóó ë áàéõ ¸ñòîé 2019-03-21 43.228.129.131

Хуулиа л баримтал

Avatar

Зочин 2019-03-21 37.120.154.46

Ашгүй2

Avatar

Нармай Монгол 2019-03-21 103.9.90.98

Бүх юмны гацаа прокурорт байгаа юм шиг л бичих юм тийм юм байхгүй шдээ хэрэг бүртгэлт дутуу хийгдсэн бол прокурор буцааж л таарна

Avatar

Зочин 2019-03-21 202.179.27.60

Нямдорж энэ хоёр залууг ямар их үзэн ядаж байна аа. Шороонд булъя л гэж байх шиг байна. Тэгсэн мөртөө Зоригийг алсан алуурчдыг өмөөрч хамгаалаад л.

Avatar

Зочин 2019-03-21 192.82.65.224

ene prokuroruud arai dendej bna aa.. deed dood dund shatnii geed bugdiin husch hayval taarna.. heleh ch ug alga da ta nart...unen duup zdanuud yum aa

Avatar

Зочин 2019-03-21 176.10.99.200

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлн?” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

Зочин 2019-03-21 66.181.182.57

Жэнкогийн троллоо чи наад гүтгэлгээ мэдээ болгоны доор тавьж. Чи орохоо л больчихооч Жэнкогийн хулгайч троллууд зайлдаа

Avatar

Зочин 2019-03-21 46.129.109.215

Элбэгдоржоо нэрээ бичээчээ зочин гэж орж нуугдахаа боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж