Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа | News.MN

Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нарт холбогдох албан тушаал, авлигал хээл хахуулийн хэргийн шүүх хурал өчигдөр /2019.03.20/ 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хурал оройн 21.30 цагаас завсарлаж өнөөдөр 10.00 цагт үргэлжлүүлэн хуралдсан юм. Тэгвэл шүүх хурал сая дуусч хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаахаар шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулбал, Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас удаан хугацаанд шалгасан бөгөөд өнгөрөгч оны зургадугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Ингэхдээ Ц.Оюунбаатар нь Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ.

Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан гэж буруутгагддаг юм.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-21 64.119.16.69

Хаана Н.Энхбаяр, тэнд АВИЛГА, ШОРОН.

Avatar

зочин 2019-03-21 202.9.42.188

Хэрэгт татсан юм бол тэгээд л хэргийг нь шийдэж чаддагүй юм уу? Дандаа л хэргүүд буцаж байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж