Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчиллээ | News.MN

Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчиллээ

Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчиллээ

Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчиллээ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээн шахалт, суулт, таталтаар улсын аваргуудыг тодруулсаар байна. Тэмцээний үеэр олон дээд амжилтууд шинэчлэн тогтоогдож, дэлхийн дээд амжилт шинэчлэгдлээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо. Тэрбээр эхний оролтоор 242 кг-ыг шахаж, 247 кг, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн юм. Сүүлийн оролдлогоор 255 кг-ыг амжилттай шахаж улсын аварга боллоо. Түүний энэ амжилтыг ойрын үед эвдэхээргүй боллоо гэдгийг дасгалжуулагч Д.Баттулга хэллээ. Үүнээс өмнөх дэлхийн дээд амжилтыг Э.Содномпилжээ 243 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байв.

“Рио 2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нутгийн дэвжээнд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Мөн насанд хүрэгчдийн эмэгтэйчүдийн +63 кг-ын жинд “Стронг” клубын тамирчин, 17 настай Ч.Анужин суултын төрөлд 188 кг-ын амжилттай өргөж, улсын аварга болжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн УАШТ-ий  бүх насны  болон жин тус бүрийн дээд амжилтын эзэн болсон байна. Пауэрлифтингийн спортоор хичээллээд удаагүй байгаа түүний энэ амжилт нь тив, дэлхий тэмцээнээс медаль хүртэхэд хангалттай үзүүлэлт аж.

Мөн хөвгүүдийн +74 кг-ын жинд “Аварга” лицей сургуулийн сурагч Б.Цогт суултын төрөлд 235 кг-ыг өргөж, дээд амжилтыг тогтоожээ.

2019 оны УАШТ-ий оролцогчдын тоо эрс нэмэгдэж 100 гаруй болсон бол дээд амжилтууд шинэчлэн тогтоогдсоор байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-03-21 43.242.243.157

АГУУ ТЭСВЭР ХАТУУЖИЛ НӨР ИХ ХӨДӨЛМӨР ГАРГАСАН АМЖИЛТУУД ГАЙХАМШИГ АМЖИЛТЫГ НЬ ҮНЭЛЭЖ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛХОД ДЭМЖИЕ

Avatar

ХҮСЭЛТ 2019-03-21 43.242.243.157

АГУУ ТЭСВЭР ТЭВЧЭЭР НӨР ИХ ХӨДӨЛМӨР ХҮМҮҮСЭЭ ДЭМЖИЖ ХӨДӨЛМӨРИЙН БААТАРЫГ ӨГҮҮЛЬЕ ГАРГАСАН АМЖИЛТУУД ГАЙХАМШИГТАЙ

Avatar

ХҮСЭЛТ 2019-03-21 43.242.243.157

АГУУ ТЭСВЭР ТЭВЧЭЭР НӨР ИХ ХӨДӨЛМӨР ХҮМҮҮСЭЭ БААТАР ЦОЛЫГ НЬ ДЭМЖИЖ ӨГҮҮЛЬЕ

Avatar

ХҮСЭЛТ 2019-03-21 43.242.243.157

АГУУ ТЭСВЭР ХАТУУЖИЛ ЭНЭ ИХ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ХӨДӨЛМӨРИЙН БААТАРЫГ НЬ ӨГҮҮЛЬЕ ХҮМҮҮСЭЭ

Avatar

ZOCHIN 2019-03-21 106.69.42.56

MONGOL HUNII BIE SETGELIIN GAIHAMSHIGIIG L UZUULJ BAIGAA ZALUU YMDAA. BAYR HURGIE.ASAR IH HODOLMORSHUU..

Avatar

Зочин 2019-03-21 66.181.179.250

ГАВЬЯАТАД ХӨДӨЛМӨРИЙН БААТАРЫГ НЬ ӨГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ МИНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж