Аврагчид 84 удаагийн шумбалт хийв | News.MN

Аврагчид 84 удаагийн шумбалт хийв

Аврагчид 84 удаагийн шумбалт хийв

Аврагчид 84 удаагийн шумбалт хийв

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах салбарын аврагчид “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Архангай аймгийн Өгий нууранд зохион байгууллаа.

Хээрийн нөхцөлд 3-7 см мөсийг цоолж, 6-8 метрийн гүнд  усан доогуур баримжаалах, усан дор эрэн хайх аврах ажиллагаа явуулах, аврах ажиллагааны багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, аврагчдын сэтгэлзүйн дадлагыг эзэмшүүлэх зорилготой дадлага сургуульд 12 аврагч хамрагдсан юм.

Аврагчдын мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг хийхийн зэрэгцээ уснаас эрэн хайх аврах ажиллагааг усны гүнд, шөнийн нөхцөлд хэрхэн ажиллах талаар  ур чадварыг ахиулах дадлагуудыг хийж, шинэ алба хаагчдаа сургаж бэлтгэн бэлэн байдлыг нь хангуулсан дадлага сургуулийн үеэр аврагчид нийт  84 удаагийн шумбалт хийлээ  гэж Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж