Гадаад паспортыг онлайнаар захиалдаг болно

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Гадаад паспортыг онлайнаар захиалдаг болно

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр/2019.03.21/ иргэний үнэмлэхийг цахимаар захиалж авах болсонтой холбогдуулан мэдээлэл өглөө.

2018 оны гуравдугаар сараас эхлэн иргэний үнэмлэхийг онлайнаар захиалах эрхийг албан ёсоор эхлүүлжээ. Бүртгэлийн багц хуулийн батлагдсаны дараа иргэд рүү чиглэсэн ажлууд эрчимтэй явагдаж байгаа. Үүний нэг нь 2019 он гарсаар иргэний үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой болсон. Өмнө нь иргэний үнэмлэхийг дахин авах тохиолдолд 30 хоногт гардаг байжээ. Мөн 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн Бүртгэлийн багц хуулиар Монгол Улсын иргэн харьяалал харгалзахгүйгээр иргэний үнэмлэхээ https://burtgel.mn сайтаар захиалдаг болжээ.

Онлайн захиалгын ач холбогдол нь тухайн иргэн харьяалал харгалзахгүйгээр захиалга өгч 38500 төгрөгийн төлбөрийг хийж баталгаажуулах аж. Захиалга баталгаажсаны дараа таван хоногийн дотор иргэний үнэмлэхээ авах боломжтой. Мөн орон нутагт 10 хоногийн дотор гарах юм байна. Иргэний үнэмлэхээ очиж авахдаа харьяа дүүрэг үл харгалзан өөрөө болон төлөөний хүнийг явуулж болно. Бүртгэлийн сонголт хийхдээ өөрт байгаа ойр харьяа дүүрэг дээр очихоо сонгож, гэр бүлийн хүн төлөөлөн очихоор болбол баталгаажуулан бүртгүүлэх аж.

Харин иргэн та 16, 25, 45 нас хүрсэн бол цахим үнэмлэхээ шинэчлэн захиалахдаа заавал Улсын бүртгэлийн харьяа газарт өөрийн биеэр очин захилах ёстой. Шинээр үнэмлэх авч байгаа бол заавал хурууны хээгээ баталгаажуулах ёстой учраас дээрх насанд авч байгаа иргэд заавал өөрийн биеэр очиж захиалга өгөх юм.

Улсын бүртгэлийн харьяа газарт гадаад паспорт олгох үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт саад гарчээ. Гэхдээ энэ байдал программын шинэчлэлтэй холбоотой байсан учраас цаашид асуудал гарахгүй гэдгийг албаныхан хэллээ. Энэ долоо хоногоос эхлэн иргэний үнэмлэх болон гадаад паспорт заасан хугацаанд гарч байгаа аж.

Улсын бүртгэлийн харьяа газраас энэ онд багтаан гадаад паспортыг онлайнаар захиалах ажлыг хийж дуусгана.

Иргэн та https://burtgel.mn/ сайтад нэвтэрч, иргэнийн үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой. Иргэдийн хувьд онлайн худалдаа хийж авдагтай адил хялбар гэдгийг онцоллоо.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж