Зочид буудлын үйлчлүүлэгчдийн бичлэгийг онлайнаар зардаг байжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Зочид буудлын үйлчлүүлэгчдийн бичлэгийг онлайнаар зардаг байжээ

Зочид буудлын үйлчлүүлэгчдийн бичлэгийг онлайнаар зардаг байжээ

Өмнөд Солонгосын шоу ертөнцийн одод нь садар самуун, хар тамхины хэрэгт холбогдсоноос болж  сүүлийн өдрүүдэд тус улстай холбоотой гэмт хэрэгтэй холбоотой дуулиан тасрахгүй байна. Гэтэл өчигдөр /20193.03.20/ Сөүл хотын цагдаагийн газраас бас нэгэн садар самуунтай холбоотой хэргийн талаар мэдэгдэл хийв. Энэ удаагийн хэрэгт олны танил эрхмүүд холбоогүй ч бас л шуугиан дэгдээгээд байна.

Тодруулбал, янз бүрийн зочид буудлуудаар үйлчлүүлсэн 1,600 орчим үйлчлүүлэгчийн бичлэгийг нууцаар хийж, онлайнаар зардаг байсан гэх этгээдүүдийг цагдаа нар илрүүлэн баривчилжээ. Тэд нийт 10 хотын 30 жижиг зочид буудлын 42 өрөөнд 1мм-ийн нууц камерыг телевизийн хүлээн авагч, цахилгаан халаагуур, үс хатаагчийн өлгүүр гэх бүх зүйл тодорхой харагдах газарт байрлуулан өөрсдийн ажиллуулдаг вэбсайтдаа бичлэгийг шууд дамжуулдаг байжээ.

Гэмт этгээдүүд бичлэгийг шууд дамжуулахаас гадна өмнө нь хийсэн 803 бичлэгийг вэбсайтдаа байршуулсан байсан ба хүмүүсийг татахын тулд эхний 30 секундийг үнэгүй үзүүлдэг байж. Хэрэв бичлэгийг бүтэн үзэх бол төлбөр төлдөг юм байна.  Энэ сайтад 4,000 орчим хүн хандаж бичлэгүүдийг үзсэн бол тэдний 97 нь сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж, байнгын гишүүнээр бүртгүүлсэн байсан гэнэ.

Тэд энэ хууль бус үйлдлээрээ 6,200 орчим ам.долларын ашиг олсон байна. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол 10 хүртэл жилийн хорих ял, 30 сая воны торгууль хүлээж байгаа ажээ. Өмнөд Солонгост сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг маш их дэлгэрээд байгаа бөгөөд 2012 онд нууцаар эмэгтэйчүүдийн бичлэгийг хийсэн хэрэг 2,400 бүртгэгдсэн бол 2017 онд 6,000 болж өссөн байна.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж