“Хоршоологчид ЖДҮХС-гаас зээл авч чаддаггүй"

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

“Хоршоологчид ЖДҮХС-гаас зээл авч чаддаггүй"

“Хоршоологчид ЖДҮХС-гаас зээл авч чаддаггүй"

Аливаа орон тогтвортой хөгжихөд хоршоодын гүйцэтгэх үүрэг чухал гэж дэлхий даяар үздэг байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхийн долоон хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хоршоотой холбогдож, ажил, амьдралаа залгуулдаг ажээ. Энэ утгаараа Олон улсын хоршооллын байгууллага байгуулж, 95 орны 392 хоршоог нэгтгэсэн байна. Тус хоршоо жилд 2.5 их наяд ам.долларын борлуулалт хийж, 250 сая хүнийг ажлын байраар хангадаг байна.

Монгол Улсад 4377 хоршоо, 149000 гишүүнтэй юм. Гэвч тэдний 40 орчим хувь нь л тогтвортой үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Хоршоологчид хоёр жилд нэг удаа чуулж Монголын хоршоологчдод тулгамддаг асуудал,  хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ярилцдаг. “Монголын үндэсний хоршоологчдын VI чуулган” өнөөдөр /2019.3.21/ болж байна. Энэ үеэр хоршоологчдод тулгамддаг асуудал болон, тэднийг дэмжсэн ямар бодлого явуулж байгаа талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

“МАЛЧИД ХОРШООДЫН ОРОЛЦОО БАЙХ ХЭРЭГТЭЙ”

Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Олон ширээ” малчдын хоршооны дарга Л.Ишдоржоос хоршоодод ямар асуудал тулгамддагийг тодруулсан юм.

Тэрбээр “Монгол улсын төр засаг хоршооны тухай бодлогоо тодорхой болгох хэрэгтэй. Энэ бол хоршоо удирдаж байгаа хүмүүсийн хувьд ч, хоршооны гишүүдийн хувьд эргэлзээ төрүүлж байна. Хоршоод дундаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхчлэгчдийн хоршоо онцгой чухал. Үүнд чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл бэлчээрийн мал аж ахуй, байгалийн үзэгдлийг харсан малчид хамтран хоршоо байгуулан мал мах, сүүн бүтээгдэхүүнээрээ зах зээлд өрсөлдөж оролцогч нь байх хэрэгтэй байна. Байнга малаа дагаж явдаг малчдад дэм тус болох хэрэгтэй байна. Малчдад хамгийн ойр дэм тус болдог байгууллага нь хоршоо юм. Тиймээс Хоршооны хуульд хөдөө аж ахуйн хоршоо гэсэн нэг бүлэг нэмэх хэрэгтэй. Гэхдээ би энэ хоршоо л чухал бусад нь чухал биш гэж хэлж байгаа юм биш. Монголыг өнөө хүртэл тэжээж байгаа мал, аж ахуй бол чухал шүү гэдгийг хэлье. Хоршооны зорилго нь гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн төлөө байдаг.

“ХОРШООЛОГЧДОД ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ БАЙДАГГҮЙ”

 

Хоршоод үйл ажиллагаа явуулахад санхүүгийн асуудал хамгийн ихээр тулгамддаг байна. Гэвч тэдэнд зээл авах боломж байдаггүй ажээ. Энэ талаар Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Д.Батмөнхөөс тодрууллаа.

Тэрбээр “Зээл авах боломж хоршоологчдод байдаггүй. Хоршооны өөрийн хөрөнгө гэж байдаггүй. Банк барьцаалах хөрөнгө байхгүй гэх үндэслэлээр зээл олгохоос татгалздаг. Гэхдээ одоо энэ байдлыг өөрчлөх хуулийг боловсруулж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл бидэнд олддоггүй”

                      

 

 “10-ААД ХОРШОО ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН”

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогыг боловсруулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяагаас хоршоологчдыг хөгжүүлэх ямар бодлого баримталж байгаа талаар тодрууллаа.


  -Яамны зүгээс хоршоологчдыг дэмжих ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Хоршоологчдыг дэмжих бодлогын маш олон бичиг баримт гарсан. Зарим нь шинэчлэх шатандаа явж байгаа. Хоршооны тухай хуулийг шинэчлэх ажил хийсэн. Хуулийг өргөн барихад бэлэн болсон. Үүнийг дагалдаад хоршоо хөгжүүлэх хөтөлбөрийг Сангийн яаманд хүргүүлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хоршоодыг хөгжүүлэх нэлээд олон заалтыг тусгагдсан.

-Тухайлбал?

-Загвар хоршоодыг байгуулж, хөрөнгө санхүүгээр дэмжих,   хоршооны бүтцэд тулгуурлан түүхий эдийн тогтолцоо бий болгох зэрэг заалтыг тусгасан.

-Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Чухал өөрчлөлтөөс дурдахгүй юу?  

-Хууль хэт ерөнхий байгаа. Хоршоо гэж юу вэ гэдэг талаас нь л харсан байгаа болохоос хоршоог дэмжих байгууллага гэж ямар байгууллагыг хэлэх, ямар оролцоотой байх зэрэг нь тусгагдаагүй байсныг тусгаж байна. Мөн хоршооны үйл ажиллагааг хумьсан байсан тул үйл ажиллагааг нь өргөжүүлэх байдлаар өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал, холбоодод хоршоо гишүүнчлэлтэй байна, хоршоод нь холбооддоо аудит хийнэ, даатгалын үйлчилгээ явуулна. Мөн хувьцаа гаргах.

Хоршооны даргаар санхүү, эдийн засгийн боловсролтой гаднын хүнээр томилж болохоор хуульд тусгаж байгаа.

-Хоршоо зээл авахыг хүсдэг ч бүтдэггүй гэж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Хоршоо нь олон гишүүнтэй. Зээл авахаар болбол зээл авахыг зөвшөөрсөн бүх гишүүдийн гарын үсэг шаардлагатай болдог. Тухайлбал, 1000 гишүүнтэй бол бүх гишүүдийн гарын үсэг хэрэгтэй гэсэн үг. Тиймээс бид энэ хуульд өөрчлөлт оруулж байгаа.

Бас хоршоо нь өөрийн хөрөнгөгүй байдаг болохоор зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүй болчхоод байдаг. Ингээд нэг гишүүнийхээ хөрөнгийг барьцаанд тавьдаг. Үүнийг өөрчлөхөөр хуульд тусгасан байгаа.

Хоршоочид жижиг үйлдвэрлэгч мөн хэрнээ ЖДҮХС-гаас зээл авах боломж ч байдаггүй гэж байна. Яагаад энэ боломж ч хумигдмал байна вэ?

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгч гэж жилд 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч байна, 200 хүртэлх ажилтантай, хоршоо, нөхөрлөл, компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. Энэ томьёоны дагуу хоршоо нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах боломж нээлттэй. Сангаас зээл авсан хоршоо ч бий.

-Өнгөрсөн жил хэдэн хоршоо ЖДҮХС-гаас зээл авсан бэ?

-Өнгөрсөн жил ЖДҮХС-гаас 214 аж ахуйн нэгжид зээл олгосон. Үүний 10-аад нь хоршоод байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж