"Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр" төслөөр 48 ангит контент бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

"Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр" төслөөр 48 ангит контент бүтээнэ

"Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр" төслөөр 48 ангит контент бүтээнэ

70 жилийн түүхтэй Монголын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Dream box” телевизтэй хамтран хэрэгжүүлж буй “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслөө өнөөдөр /2019.03.21/ танилцууллаа.

Дэлхийн хүүхэлдэйн театрын өдөр өнөөдөр тохиож байгаа аж.

“Бүлтээхэй Дэлдээхэй хоёр”  төсөл нь сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчдыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зориулагдсан бүтээл аж.

Dream box телевиз уг төслийн хүрээнд 48 ангит телевизийн контент хийх юм байна. Харин хүүхэлдэйн театр 2 тайзны жүжиг тавих бөгөөд эхний үзвэр ирэх тавдугаар сарын 15- нд нээлтээ хийх ажээ.

Мөн дээрх хэвлэлийн хурлын үеэр Монголын хүүхэлдэйн театрын захирал М. Отгончимэг, Мөрөөдлийн суваг төрийн бус байгууллага “Dream box” телевизийн захирал Д. Батбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм

Монголын хүүхэлдэйн театрын захирал М. Отгончимэг  “2018 оноос 2023 онд манай театрын ажлын төлөвлөгөөнд багтсан ажлуудын нэг нь  “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төсөл. Уг төсөлд хамтран ажиллаж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Dream box” телевизийн хамт олонд баярлалаа” гэж талархлаа илэрхийлсэн юм.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж