"Иргэний үнэмлэх барьцаалж, 1 сая төгрөг тараагаагүй" | News.MN

"Иргэний үнэмлэх барьцаалж, 1 сая төгрөг тараагаагүй"

"Иргэний үнэмлэх барьцаалж, 1 сая төгрөг тараагаагүй"

"Иргэний үнэмлэх барьцаалж, 1 сая төгрөг тараагаагүй"

"Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн захиргаанаас түрээслэгчид болон иргэдийн иргэний үнэмлэхийг авч нэг сарын дараа буцааж өгөхдөө нэг сая төгрөг өгнө гэсэн мэдээлэл өчигдөр оройн 21.00 цагийн орчимд олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 15.00  цагаас хойш иргэд тус төвийн гадаа дугаарлан зогсжээ. Ингэхдээ тус худалдааны төвийн удирдлагууд иргэдийн иргэний үнэмлэх, бичиг баримтыг хураан авч, оронд нь нэг сая төгрөг өгөх эсвэл дансанд мөнгө байршуулж байгаа гэсэн мэдээллийн мөрөөр иргэд дараалал үүсгэн зогссон ажээ.

Иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээрх асуудалд хяналт тавин ажиллаж, хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа юм. Энэ асуудлыг сурвалжлахаар тус худалдааны төвийг зорьсон боловч Пүрэв гаригт амардаг журамтай аж. Иймд бид тус худалдааны төвөөс утсаар тодруулга авсан юм.

-Өчигдөр оройноос эхлээд "Алтжин бөмбөгөр" төвийн удирдлагууд иргэдийн бичиг баримтыг хураан авч оронд нь нэг сая төгрөг өгч байгаа гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Ямар шалтгаанаар иргэдийн бичиг баримтыг цуглуулсан юм бол?

-Түрээслэгчдийн мэдээллийн нэгдсэн сантай болгох зорилгоор иргэдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг цуглуулсан. Иргэдийн дунд мөнгө тараасан, бичиг баримт барьцаалсан гэх буруу ташаа мэдээлэл цацагдсан байна. Бид зөвхөн түрээслэгч нартаа хандаж бичиг баримтыг хураан авна гэдэг мэдээллийг тараасан. Бидний зүгээс мөнгө тараасан асуудал огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ бол буруу ташаа мэдээлэл. Иргэд хоорондоо мэдээлэл дамжуулахдаа бие биетэйгээ буруу ойлголцож, нэгнээсээ буруу мэдээлэл сонссоны үндсэн дээр мөнгөний асуудал яригдсан байх. Манай дээр ямар ч мөнгө тараасан асуудал байхгүй.

-Үүний хажуугаар иргэдийн дансанд мөнгө байршуулаад буцааж өгнө гэдэг мэдээлэл гарлаа. Үүнд харилт өгөөч?

-Энэ бол огт байхгүй асуудал. Манайхан өөрсдөө ч энэ мэдээллийг гайхаад сууж байна.

-Хэчнээн хүмүүсийн бичиг баримтыг хураан авсан юм бол?

-Тухайн түрээслэгчдийн ам бүлийн гишүүдийн судалгааг бид авч байгаа. Одоогийн байдлаар 150 орчим хүний мэдээллийг бүртгэлжүүлсэн.

-Танай худалдааны төвөөс олон нийтэд хандаж юуг хэлэх вэ?

-Энэ мөнгөтэй холбоотой асуудал манай худалдааны төвд огт болоогүй. Бид нар түрээслэгчдийнхээ судалгааг авч судалгаанд тулгуурлаж шинээр бүртгэлийн ажил явуулахаар эдгээр иргэдийн үнэмлэхийг хураан авсан.

-Иргэдийн бичиг баримтыг хурааж авах ямар шаардлага тулгарсан юм бэ?

-Манай худалдааны төвд давхар түрээсийн асуудал байдаг. Манай худалдааны төвөөс үндсэн үнээр нь түрээслээд цааш нь 700 мянган төгрөгөөр өөр хүнд түрээсэлдэг ч юм уу ийм байдал нэлээд ажиглагдсан. Иймэрхүү байдлыг цэгцлэх зорилгоор иргэдийн мэдээллийг бүртгэлжлүүлж байна.

-Бичиг баримтын шалгалт хийнэ гэдгээ иргэдэд урьдчилан хэлсэн үү?

-Мэдээж шалгалт хийнэ гэвэл түрээслүүлж байгаа хүн нь өөрөө ирээд суучихна. Цаана нь давхар түрээс эрхэлж байгаа хүмүүс хохирох юм. Тийм учраас олон хүн хохирохоос сэргийлж гэнэтийн шалгалт хийж байгаа юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-03-21 202.126.89.154

ХӨӨРХИЙ ЗАЙЛУУЛДАА!! ТЭР ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ НЬ ТЭГВЭЛ БОГТЛОГДЖЭЭ

Avatar

Zochin 2019-03-21 202.131.238.22

Altchin kompani khudlaa yrij Khumuusiin mungu nii erelt deer tulguurlan khubitsaag ni abakh gej baigaa ym bish uu

Avatar

Зочин 2019-03-21 64.119.20.149

irgenii unemlehiig hen durtai n ingeed huraaj boldog umuu.naaduul chin oor umand ashiglaj baigaa.tegeed buten 1 sar hunii bichig barimt darna gej yu baidag um.nogoo shudarga gedeg nyamdorj yu gehiig sonsii

Avatar

Зочин 2019-03-21 202.131.225.150

Өгсөн хүмүүс өчнөөн байна ш дээ. Худлаа ярихаа болиоч. Мөнгө өгнө гэсний дагуу өгсөн хүмүүс нь баримттайгаа байна.

Avatar

ТҮРЭЭСЛЭГЧ 2019-03-21 66.181.186.29

БУРУУГАА ТҮРЭЭСЛЭГЧ РҮҮ ЧИХЭЭД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.МӨНГӨ ӨГЧ ХҮМҮҮСТ ТУСЛАХ ГЭЖ БГАА БОЛ ТҮРЭЭСЛЭГЧИДЭЭ Л ХАРЖ ҮЗЭЭРЭЙ. ДЭЛГҮҮР ХЭСЭЖ ЯВСАН ИРГЭДИЙН БИЧИГ БАРИМТЫГ ХҮРТЭЛ АВЧИХААД ЮУ ЯРИАД БГАА ЮМ БОП ДОО. ОДОО ЭЦСИЙН БУРУУТАН НЬ ТҮРЭЭСЛЭГЧИД БОЛООД ШАЛГУУЛААД ШАХУУЛААД ХОЦРОХ НЬ ЭЭ ГЭЖ

Avatar

Больж үз 2019-03-21 119.40.98.162

Энэ улсад болж бүтэж байгаа юм, хууль дүрэм гэж байна уу. Гэрээгээр нэг тал нь түрээслүүлж, нөгөө тал нь түрээслэж, төлбөрийн асуудалаа тохирч, цаг хугацаандаа өгч л байгаа бол болох асуудал. Гэтэл юу гэнэ үү? Иргэдийн бичиг баримтыг хурааж авч байна, гэр бүлийнхнийг бас бүртгэж байна, гэнэтийн шалгалт явуулж байна ч гэх шиг. Түрээслүүлэгч гэрээний нэг тал болохоос хаан, заан биш, харгалзагч хянагч ч биш шүү.

Avatar

Зочин 2019-03-21 197.231.221.211

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлн?” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж