Африкт Идаи шуурга дэгдэж 300 гаруй иргэн амиа алдлаа | News.MN

Африкт Идаи шуурга дэгдэж 300 гаруй иргэн амиа алдлаа

Африкт Идаи шуурга дэгдэж 300 гаруй иргэн амиа алдлаа

Африкт Идаи шуурга дэгдэж 300 гаруй иргэн амиа алдлаа
Замбабве улсын Чиманимани хотод гарсан Идаи хүчтэй шуурга. 2019.03.18 –нд  Рейтерс.

Мозамбик, Зимбабве, Малави улсуудад өнгөрсөн долоо хоногт Идаи хэмээх хүчтэй шуурга дэгдэж 300 гаруй хүний аминд хүрсэн талаар аврах ажиллагаанд оролцож байгаа аврагчид мэдээлээд байна.

Идаи шуургыг  2000 онд Элине нэртэй шуурга дэгдсэнээс хойш Африк тивд гарч байгаа хамгийн хүчтэй байгалийн гамшигт үзэгдлээр бүртгэжээ.

Аврагчид одоо ч байшингийн дээвэр дээр болон модноос зүүгдэж үлдсэн мянга мянган хүмүүсийг аврахаар хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж байна.

Дээрх байгалийн үзэгдэлд хамгийн ихээр өртсөн улс нь Мозамбик бөгөөд 200 гаруй хүмүүс нас барлаа хэмээн тус улсын Ерөнхийлөгч Филлип Няази өчигдөр/2019.03.20/ албан ёсоор мэдэгдлээ. Мөн энэ өдрөөс хойш гурав хоногийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлаад байна.

Харин хөрш Зимбабве улсад 100 орчим хүмүүс нас барсан бөгөөд энэ тоо 3 дахин өсөх өндөр магадлалтай байгаа тухай Засгийн Газрын сайд Жюли Моёо мэдэгджээ.

"Байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн цогцос голоор хөвж байгаа бөгөөд зарим цогцос нь Мозамбик улсын хил давсан байна" хэмээн мэдэгдлээ. Байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн ихээр өртсөн бүсэд хохирлыг үнэлэхээр Ерөнхийлөгч Эммерсон Мнангагба өөрийн биеэр өнгөрсөн мягмар гаригт очжээ.

Гамшигт үзэгдлийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь дутагдалтай талаар оршин суугчид бухимдлаа илэрхийлж буй бөгөөд "10 нисдэг тэрэг хүссэн боловч нэгийг л ашиглаж байна. Асуудал их байна " хэмээн нэгэн оршин суугч хэвлэлд ярилцлага өгчээ.

"АЙМШИГТ ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ"

Каре нийгэмлэгийн үзэж буйгаар Идаи хэмээх шуурга нь Африк тивд гарсан шуурганаас хамгийн их хүний аминд хүрсэн байгалийн үзэгдэл болж бүртгэгдэхээр байна хэмээжээ.

Харин Женев дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Женс Лаерки хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "Аймшигт байгалийн гамшигт үзэгдлийн талаар бид ярьж байна” хэмээн мэдэгджээ.

Мозамбик улсын төвийн бүс одоогоор 100 км –ийн радиуст бүхэлдээ үерт автаад байна хэмээн тус улсын Байгаль орчны сайд Селсон Корриеа хэлжээ. 350 000 орчим хүмүүс үерт боогдоод байгаа бөгөөд цаашид ч хур тунадас орохоор байгаа учир нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор олон тооны хашлагыг барихаар төлөвлөж байна.

Дээрх хоёр улсад олон тооны зам, гүүр усанд автаж эвдэрсэн учир аврах ажиллагаа болон хохирлын үнэлгээг тогтооход ихээхэн хүндрэл учруулж байна. Мозамбик улсад хүмүүнлэгийн ажилчид усан завь болон нисдэг тэргээр  гамшигт нэрвэгдсэн хүмүүст аврах ажиллагааг үзүүлсэн хэвээр байна.

Олон улсын Амнести нийгэмлэгийнхэн дэлхийн улсуудад хандаж туслах уриалга гаргаад байгаа бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг ч мөн уриаллаа. "Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам эрчимжиж байгаа, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж байгаа зэргийг харгалзан бодит арга хэмжээг авах шаардлагатайг уриалжээ".

Эх сурвалж: www.france24.com/fr
Б.ПҮРЭВСҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-21 202.179.26.137

eeh burchan min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж