Цагаандаа гарсан ЖДҮ-чин

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Цагаандаа гарсан ЖДҮ-чин

Цагаандаа гарсан ЖДҮ-чин

ЖДҮ-чид захаасаа цагаандаа гарч байна.  Хэдхэн сарын өмнө л “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь буруу үйлдэл байжээ. Ард түмнээсээ уучлал гуйж байна” гэж уйлах нь халаг байсан  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Зээлээс бүү ай, би бол хариуцлагатай зээлдэгч” гэж томров.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ЖДҮ-чин гишүүдийн авсан шиг жилийн гурван хувийн хүүтэй зээл олддог байсан бол “Зээлээс бүү ай, авсан зээлээ юм болго” гэж уриалж болно л доо. Хамгийн гол нь жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авч, бизнес хийх гэж үйл тамаа цайж яваа баялаг бүтээгчдээ ингэж тавлах шаардлага байсан юм уу.  Гурван хувийн хүүтэй зээл аваад бизнес хийх, 24, 25 хувийн хүүтэй зээл аваад бизнес хийх хоёр бол газар тэнгэр шиг зөрүүтэй. Жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан нь сэрийгээд босоод ирнэ. Харин 24, 25 хувийн хүүтэй зээл авсан бизнес эрхлэгч өрнөөс өрний хооронд зүтгэсээр хаалгаа барьчихалгүй шиг л зүтгэж яваа.

“Наран туул” худалдааны төвд наймаа хийдэг иргэд бол өдрийн зээлд хүүлүүлдэг. Харин тэдний санал бодлыг сонсдог нь УИХ-д тоотой.  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд л “Зээлийн хүүг бууруулахгүй бол бизнес эрхлэгчид туйлдаж гүйцлээ” гэж ярихаас биш бусад нь бол нэг их анзаардаггүй.

Ийм байж ард түмнээ зээлээс бүү ай, хариуцлагатай зээлдэгч бай гэж өөрийгөө дөвийлгөхөөсөө ич. Жилийн 24, 25 хувийн хүүтэй зээл авч зовлонг нь мэдэрчихээд “Хариуцлагатай зээлдэгч бай” гэж уриалсан бол хэлсэн үг нь бас ч гэж хүмүүсийн чихэнд наалдах байсан байж мэднэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж