Сахалтай залуу Ж.Харден НБА-д шинэ түүх бүтээв

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Сахалтай залуу Ж.Харден НБА-д шинэ түүх бүтээв

Сахалтай залуу Ж.Харден НБА-д шинэ түүх бүтээв

Өчигдөр Хьюстон Рокетс баг Атланта хотноо зочлон талбайн эзэн Атланта Хаукс багтай тоглосон. Улирлын 71 дэх тоглолтоо Атлантагийн эсрэг хийсэн зочин баг Хьюстон Рокетс баг 121-105 харьцаатай хожиж 45 дахь хожлоо авсан.

Тус тоглолтонд 2018 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч сахалтай залуу Ж.Харден 31 оноо авч багаа тэргүүлсэн. Ингэснээр Ж.Харден нэг улиралд НБА-н бүх багуудын эсрэг 30-аас дээш оноо авсан түүхэн дэх анхны тоглогч болжээ. Ж.Харден Атланта Хаукс багийн эсрэг хийсэн тоглолт бол түүний энэ улиралд оролцож буй 67 тоглолт бөгөөд эдгээр тоглолтуудаас 48 тоглолтонд нь 30-аас дээш оноо авч байна.

НБА-д 2004 оноос хойш 30 баг тоглож байгаа бөгөөд нэг тоглогч өрсөлдөгч 29 багийн эсрэг нэг улирлын турш 30-аас дээш оноо авсан тоглогч нь Ж.Харден боллоо.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж